Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

МХЕГ: Хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 29
iKon.MN

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан мал нядалгааны зарим үйлдвэрийн бохир нь хальсан тухай мэдээлэл цахим орчинд тархаад буй.

 

Энэхүү гомдол мэдэээлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалтын баг тус газарт ажиллаж байгаа юм.

Шалгалтын явцын талаар МХЕГ-аас тодруулахад "Мал нядалгааны үйлдвэрийн бохирыг зайлуулах худаг бөглөрсний улмаас хальж, ойролцоох гуу дагаж урссан байна.

Үүнтэй холбоотойгоор хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэн шалгаж байгаа. Түүнчлэн ойр орчимд ариутгал, халдваргүйжүүлэлтийг яаралтай хийсэн бөгөөд шалгалт үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Мөн үйлдвэрийн бохир нь голд цутгаагүй гэлээ.