Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 141 дүгээр тогтоолоор гудамжны нэрийг өөрчилсөн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын баруун талаар Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэлх гудамжийг "Парисын гудамж" болгон нэрлэжээ.
Өмнө нь энэ хэсэг Авто замчдын гудамж нэртэй байсан байна. Харин нэршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Авто замчдын гудамжийг өөр байршилд шилжүүлэх санал боловсруулахыг Хотын даргад даалгажээ.
НИТХ-ын хурлын Тэргүүлэгчдийн тогтоол:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!