• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина

О.Ариунцэцэг, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болно. Хурлаар юу яригдах бол?

-Шинжлэх ухааны ажилтнууд анх удаа улсын хэмжээнд их хурал хийх гэж байна. Монголын шинжлэх ухаан XX зуунд харьцангуй амжилттай, сайн хөгжсөн гэж үздэг.

Монголчууд сансарт хүртэл хүн нисгэсэн шүү дээ. Тэр хэмжээнд хүртлээ л шинжлэх ухаан хөгжсөн хэрэг.

Гэтэл сүүлийн 30-аад жил шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт багасан, эрдэмтдийн нийгмийн асуудал нь орхигдож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт нь зарим талаар ойлгомжгүй байдалд орсон байна.

Ойлгомжгүй гэдэг нь хуучин их сургуулийн багш, судлаач, эрдэмтэд өөр, өөрсдийнхөө чиглэлээр Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд давхар судалгаа хийдэг байсан.

Харин Их сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа тусдаа явуулдаг болсноос хойш хүрээлэн, их сургуулиуд салангид мэт болчихсон. Шинжлэх ухааны, академийн болон их сургуулиудын дэргэдэх хүрээлэн гэж тусад нь салгаж ойлгомжгүй зохион байгуулалт хийсэн.

Энэ удаагийн Их хурлаараа бүтэц зохион байгуулалт, эрдэмтдийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлууд, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн бие даасан байдал, олсон орлогоо өөрсдөдөө зарцуулдаг болох зэрэг маш олон жил яригдсан асуудлууд хөндөгдөнө.

Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулиудыг өргөн барьсан. Хуулиудтай холбоотойгоор эрдэмтэн, судлаачдаас тодорхой саналууд гарах байх гэж үзэж байгаа.

Хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэлийн асуудал яригдана гэж хэлж болно.

Мөн өнөөдөр Монголын шинжлэх ухаан хаана явна, ямархуу байр байдалтай байна, ямар асуудал тулгарч байгаа, тэдгээрийг шийдэх гарц гаргалгаа нь юу вэ гэдгийг ярих юм.

-Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг салбарынхан шүүмжилдэг. Үүнд Засгийн газраас хэрхэн анхаарах вэ?

-Судалгаа явуулах санхүүжилт хангалтгүй байгаа. Улсын төсвөөс жилд 10-12 тэрбум орчим төгрөгийг Монголын нийт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулж байна.

Энэ нь олон улсын юм уу, гаднын өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны томоохон ганц төсөл хэрэгжүүлэхээр л мөнгө юм. Ийм л мөнгийг бүхэл бүтэн нэг улс шинжлэх ухаандаа зарцуулж ирсэн байна.

Энэ мөнгөөр л манай 2,000-3,000 эрдэмтэн, судлаач судалгаа, шинжилгээгээ хийдэг байх нь. Тиймдээ ч “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” болчхоод байгаа юм.

Судалгаанууд нь дотроо янз бүр байдаг. Олон улсын түвшний хамтарсан, өөрийн орондоо хийж байгаа макро, бодлогын хэмжээний судалгаанууд байна.

Манайд дөнгөж хөгжиж байгаа салбар шинжлэх ухаануудын маш өндөр өртөгтэй нарийн судалгаанууд ч бий. Эдгээрийг дээрх төсвөөр бүрэн санхүүжүүлэх боломжгүй.

Үндсэндээ бид жолоочид нь УАЗ-469 унуулчхаад Ланд-200 машин шиг хурд хүч гарга, түүн шиг тав тухтай бай гэж шаардаад байгаатай л адил юм.

Иймд бид Засгийн газрын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх зорилтуудыг биелүүлэх чиглэлд анхаарч байна. Ерөнхий сайд өнгөрсөн хавар шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзан санаа бодлыг нь сонссон.

Мөн энэхүү Их хурлыг ивээлдээ авч зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Засгийн газрын тэргүүн өөрөө шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч байгаа нь төсөв санхүү болон зохион байгуулалтын хувьд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Ирэх 2020 оны улсын төсөвт шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн байр, лаборатори бүхий цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдын зүгээс Сангийн сайдад чиглэл өгсөн.

Энэхүү цогцолбор 2020 оноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж эхэлнэ. Энэ нь тус салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй том хөрөнгө оруулалт болно.

Мөн Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийн асуудал төдийгүй эрдэмтдийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажлууд зохион байгуулагдаж байгаа.

Эдгээр зүйлс Их хурлаар яригдаж, Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарна байх гэж бодож байна.

-Шинжлэх ухааны салбарын хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан. Ямар гол зохицуулалтууд тусгасан бэ?

-Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар шинжлэх ухаан технологийн талаарх нэр томьёонууд, цаг үеийн шаардлага хангахгүй бүтэц, зохион байгуулалтын асуудлуудыг цэгцэлнэ.

1990-ээд онд баталсан, сүүлд ганц, хоёрхон нэмэлт орсон Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд инноваци зэрэг томьёо нь бараг байхгүй юм. Мөн эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой зохицуулалт орж ирнэ.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал дээр төрийн бодлогыг тодорхой гаргаж ирж байгаа. Хууль өргөн агуулгатай учир эрдэмтдийн олон жил ярьсан зүйлүүд тусгагдаж байгаа.

Олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын болон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, шинжилгээ хийхэд эрхзүйн олон асуудал гарч ирдэг.

Тэр бүрийг энэ хуулиараа нарийн зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа.

-Судалгаа, шинжилгээний санхүүжилтээс гадна ямар өөр асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хөнддөг юм бэ. Нийгмийн асуудлуудыг шийднэ гэж ярьж байна. Энэ хүрээнд тэд ямар байр суурь илэрхийлдэг бол?

-Эрдэмтэд хамгийн даруухан хүмүүс. Судалгааныхаа санхүүжилтийн асуудлыг л ярина. Өөрсдийнхөө нийгмийн асуудлыг барагтай л бол ярихгүй.

Би тэдэнд “Та нар ийм чухал судалгаа, шинжилгээний ажлууд хийж байгаа бол үүнийгээ олон нийтэд хүргэх хэрэгтэй.

Сурталчлах тал руугаа анхаарч, чухал нээлтүүдээ олонд мэдүүлмээр байна” гэдэг юм. Их хурлын үеэр эрдэмтэд тэр дундаа залуу эрдэмтдийн нийгмийн баталгааны асуудал яригдана байх.

Нөгөө талаараа тэд үнэхээр л эрдэмтэд юм бол ямар судалгаа, шинжилгээний ажил хийв, тэдгээр нь амьдралд хэрэгтэй байна уу, эсвэл зүгээр л урсгалаараа цаг нөхцөөж, төсвөөс цалин аваад явна уу гэдгийг ч харах хэрэгтэй юм.

-Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь чухал гэдэг. Энэ талын уялдаа холбоо нь ямар байна вэ?

-Төрийн бүх шатны албан тушаалтнууд тодорхой хөрөнгө оруулалт, судалгаа, шинжилгээтэй холбоотой томоохон төсөл хэрэгжүүлж, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны байгууллагуудын судалгаан дээр үндэслэж, тухайн салбарынх нь эрдэмтдийнх нь санаа оноог тусгадаг байх хэрэгтэй. Үүнийг олон жил ярьж байгаа.

Төрийн байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагуудаа ингэж уяж өгөх нь тун чухал. Тэгэхгүй бол тэнд эрдэмтэд баахан судалгаа хийж орхидог, дарагдчихсан л байгаад байдаг.

Тэрийг нь ашигладаг ч хүн байдаггүй. Яамдууд дээр шийдвэр гаргахдаа шинээр судалгаа хийж байгаа нэртэй хэсэг эрдэмтэд төсөл авдаг. Ийм асуудлуудыг ч цэгцлэх ёстой байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахын тулд УИХ хугацаанаасаа өмнө тарна гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ хугацаанаас өмнө тарах тухай асуудал хоёр оны заагаар яригдаж, цөөнгүй гишүүд гарын үсэг зурсан байх.

Тухайн үед Их хурал чадамжгүй болчихлоо, ажлаа хийж чадахгүй нь, гишүүд хариуцлагагүй, хэрэг түвэгт олноороо орооцолдож байна гэдэг үүднээс УИХ тарах нь зүйтэй гэж гишүүд үзсэн. Улмаар энэ асуудал намжсан.

Энэ удаад Ерөнхийлөгчийн зүгээс “Үндсэн хуулиа баталчхаад энэ УИХ тар. Энэ Их хурлын гол ажил бол Үндсэн хууль юм” гэж хэлсэн.

Гишүүдийн зүгээс ч УИХ Ард нийтийн санал асуулгатайгаа холбоотойгоор сонгуулиа наашлуулчихвал төсвийн 30-аад тэрбум төгрөгт хэмнэлттэй юм гэж ярьж байгаа юм билээ.

Түүнээс УИХ чадамжгүй болчихоод хугацаанаасаа өмнө тарах тухай ярьж байгаа хэрэг биш юм гэж миний хувьд ойлгосон.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, УИХ нэлээд том ажлыг нугалчихлаа. Цаашлаад Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй юм гэж үзчихсэн.

Үүнтэй хамт нэг мөсөн шинэ парламентаа бүрдүүлж, тус парламент нь шинэ Үндсэн хуулиараа үйл ажиллагаагаа явуулбал зүйтэй юм гэдэг зарчмын байр суурийг намын болон бүлгийн удирдлагын түвшинд яригдсан гэж ойлгосон.

Ийм асуудлаар гишүүд чөлөөтэй санаа оноогоо хэлээд явж байгаа юм билээ.

-Таны хувьд тэрхүү байр суурийг дэмжиж байгаа юу?

-Нэгэнт Их хурлын гишүүд өөрсдөө Ард нийтийн санал асуулгатайгаа холбоотойгоор сонгуулиа нааш нь татаад явуулчихъя гэж байгаа бол татгалзах зүйл байхгүй. Энэ нь хариуцлагаас мултрах асуудал биш.

Их хурлын сонгуулийн хугацааг нааш нь татаж байгаа нь одоогийн гишүүд хариуцлагаас зугтаж байгаа хэрэг огт биш юм.

Тэртэй тэргүй сонгогчдод тайлангаа тавиад, дүнгээ тавиулна. Сонгууль дөхчихсөн учраас эрх баригч нам өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах нь гэж хардаж байгаа байх. Үүнийг олонхоороо л шийдээд явна.

Хугацааг нь наашлуулж, Ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явууллаа гээд эрх баригч намд нэмэх оноо авчрахгүй л байх. Сонгууль болдгоороо болж, өрсөлдөгч намууд өрсөлдөөд л явдаг шүү дээ.

Харин өмнө нь УИХ тарахыг дэмжиж байсан гишүүд өнөөдөр “Ерөөсөө тарж болохгүй гэж эрс эсэргүүцэж буйг ойлгохгүй байгаа. Хүн улс төрд явж байгаа бол нэг л байр суурь, зарчимтай яваасай гэж боддог юм.

-Төсөв мөнгө хэмнэх ёстой гэсэн хууль байхгүй. Харин ийм нэрийдлээр парламентын засаглалд буруу жишиг тогтоож, хямралд оруулчих вий, тогтворгүй байдал үүсгэчих вий гэх болгоомжлол байна л даа.

-Их хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүд нэгдэж гарын үсэг зураад, ээлжит бус сонгууль явуулах тохиолдол, тийм нөхцөл байдал тэр бүр амар бүрдэхгүй.

Аль ч парламентын үед. Ялангуяа дийлэнх олонхын парламент бүрдэхгүй гэж ярьж байгаа нөхцөлд, олон намын төлөөлөлтэй болсон тохиолдолд бүр бүрдэхгүй.

51 гишүүн дэмжээд парламентаа тараана гэдэг нь тийм амар босго биш. Тэр талаасаа санаа зовохгүй байна.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан болон Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ыг тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэн, хориг тавьсан. Түүний энэхүү шийдвэрт та юу хэлэх вэ?

-УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын хуулийн хэлтсийнхэн тайлбарлах байлгүй.

Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд цөөнгүй санал гаргаж, Зөвшилцлийн ажлын хэсгийг өөрөө ахалсан. УИХ дээр яригдсаны эцэст Ерөнхийлөгчийн ихэнх заалтууд дэмжигдээгүй.

Иймд Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлахгүй гэдгээ мэдэгдэж, түүн дээрээ ч хориг тавьж байгаа байх.

-Зарим сурагч сурах бичгээр бүрэн хангагдаагүй байна гэх гомдол гарч байна. Хэзээ бүрэн хангагдах вэ?

-Хэвлэгдсээр л байна. Өчигдөр (өнөөдөр) багцуудынх нь зөвшөөрөл ирж байна. Нийт 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэнэ.

Тэр тийм ч амар ажил биш. Сурах бичиг хэвлэх мөнгөгүй байсан, бүтээсэн. Мөнгө өгч буй газар нь хяналтаа тавин ажиллаж байна.

Ямартай ч аравдугаар сарын эх гэхэд сурагчид сурах бичгээр бүрэн хангагдана.

-Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд хэр их байна вэ. Ачаалал дорвитой буурч чадсан уу?

-Ганц, хоёрхон сургууль дээр л бий. Оны сүүл гэхэд хэд, хэдэн сургууль ашиглалтад орно. Тэр сургуулиуд орчихвол гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй болно.

Хамгийн их ачаалалтай байдаг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн сургуулиудад гурван ээлжээр хичээллэхээ больсон.

Өнгөрсөн жил гэхэд 30-аад сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Энэ жил арай л аятайхан болж байна.

 

Эх сурвалж: DNN.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.68.11] 2019/12/10
нарны зай хураагуур салхин цахилгаан станцууд монгол ёс заншилтай харшилдаг учраас байгалын гамшиг нүүрлүүлж байна гэж үзээд байна
0 | 0 Хариулах
Бүү тэнэгт [103.229.122.106] 2019/9/28
Одоо больж үз,Баатарбилэг минь. Хөөсөнцөр макет хийлгэх нь үү? Түрүүчийн цаасан макет чинь онигоо болж Хүрлээд алуулах дөхөө биз дээ. ШУА бол хөгшин хоосон толгойнууд, хөндий байшин савнуудын илүүдэлтэй газар.
0 | 0 Хариулах
зочин [49.0.218.138] 2019/9/27
Байшин барих гэдэг өнөөгийн ойлголтоор мөнгө угаах юм шүү дээ. Ер нь Ригдэл нарын ашиг сонирхлын бүлэг янз бүрийн хурал хийх, сургалт зохион байгуулах нэрээр их мөнгө хүртэж байгаа нь захын хүнд ч ойлгомжтой байгаа юм билээ. Засвар хийх, байшин барих нэрээр татвар төлөгчдийн мөнгийг зувчуулах аргыг хаах ёстой шүү Ерөнхий сайд аа. Одоо ч нүүрэн дээрээ нэг юм яриад цаашаа өөр юм хийдэг нөхдийн жишээ ШУА шүү
0 | 0 Хариулах
цахим паспорт [103.229.123.251] 2019/12/11
дэлхий даяар нөгөө нэг юмийг хортой гээд байгаам шүү өө эргэлзээд байна
0 | 0 Хариулах
ждү-ЧНИЙ ЭГЧ БАЙНА [103.212.119.252] 2019/9/27
xotoos gadna bari
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.28] 2019/9/26
zorilgo bol tov todorhoim oguullegiin toog 10 dahin ihesgej chadval, ter uyed bid sudalgaanii chadvarttai bolchihno gesen ug. hereglee ni ch ter uyed l yarigdana.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.28] 2019/9/26
asuudal ni baishin bish l dee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/9/26
Сүм хийд бөхчүүдийн ордон барих хэрэгтэй. Монголд ухаанаар биш булчингаар явна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.244] 2019/9/26
Академич нэртэй, тэтгэврийн зөнөсөн өвгөдийг бүрмөсөн зайлуулж байж л ШУ-ны хөгжилд жаахан ахиц гарч магадгүй. Татвар төлөгчдийн мөнгө хайран байна. Бидний татварын мөнгөөр ШУА-ийн 1500 гахай тэжээдэг гэсэн шүү.
2 | 1 Хариулах
Зочин [103.57.92.28] 2019/9/26
te rbaitugaig tejeedeg yum aa delhiin uls ornuud, hir chadlaaraa hevluuleed yavj bgaa erdemted bn, tosov zardlaiig hanatal ogood yama rur dun garah ni uu, dundaas ni idchihdeg ovoo nariin buttsiig bol ustgah ni zov
0 | 1 Хариулах
Uildvertei holboj ajiluul [61.32.88.82] 2019/9/26
Gadaad bui Mongol erdemtedteigee Zasag holbogdoj ajillah heregtei. Jildee 1 udaa uulzah, uulzaltiinhaa ur dun bolgoj 1-2 Mongol zaluusiig daguulaad gadagshaa togtmol yavuulah. Mongol - Gadaad bui Mongol professor -taigaa hamtarsan tusluud hiilgeh heregtei. Tegej baij gadnaas technology Mongold orj irne. Ih surguulid bagshilj bgaa zaluusiig zevruulehgui baihiin tuld sudalgaa uildverlelteigee sain holboj nemelt orlogo oldog bolgoh heregtei baina. Ih surguuliudiin udirdlaguud, tenhimuud sanhuugiin huvid erh chuluutei boloh heregtei. Tegehgui bol SHUTIS deer l lab salbar surguuliin zahiraluud ni sanhuugiin erh medel bhgui bugdiig tuv surguuli medne gedeg bson bna. Ene bol ajillah bolomjiig haaj tom uildel uym. Gadnii ih surguuliin prof-uud dergedee ooriin company-tai, prof-uud ni sanhuugiin buren erh medeltei bdag uym.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/9/26
Тэгэх хэрэггүй. Харин Их дээд сургууль дээрээ хүрээлэнгүүдээ байгуулна уу.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.94] 2019/9/26
Сонгууль дөхөөд дураараа бурах юмаа. Одоо хагас жил наад суудал дээрээ сууж байхдаа цогцолбор барилаа юу
1 | 0 Хариулах
ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА [103.240.241.110] 2019/9/25
ДЭЛХИЙГЭЭС 100ЖИЛ ХОЦОРЧИХООД ИЧИХГҮЙ БАС БАЙШИНГАА ТОМОСГОНОН ГЭНЭ ҮҮ ТАРААЖ ХӨӨ? ЦЕКҮНБЕРГ ГЖ ХҮҮХЭД ФС ХИЙЧИХЭЭД КИМ ЧИН УН ГЭЖ ХҮҮ ДЭЛХИЙГ АЙЛГАЖ БАЙХАД НААД ХЭДЭЭС ЧИНЬ [хориотой үг] ШЭЭСНЭЭС ӨӨР ЮУ Ч ГАРАХГҮЙ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.178.35] 2019/9/25
Хоцрогдсон тэтгэврийн насныхныг зайлуулахгүй бол акадимийг хордуулж дууслаа.
5 | 1 Хариулах
Jargalsaihan Duvsondorj [202.126.88.186] 2019/9/25
Сайд минь ээ! 2017 онд тэтгэврийн нас болсон гээд олон эрдэмтнээс халчихсан. Та оюун ухаан тэтгэвэрт гардаггүй утгаар нь мэдэх хүн дээ. Эднийгээ хагас орон тоон дээр ч гэсэн ажиллуул ашиглаач гэж хүсье.
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.137] 2019/9/26
зүгээр зайлж үз
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.209] 2019/9/25
Чулуунбаатар гэж сайд байсан хоцрогдсон нөхөр монгол хүний гени дэлхийд нэг номер манай эрдэмтдийн бүтээлүүдээс гадаад дотоодод маш ихээр ишлэл авдаг гэж худлаа яриад байсан. Ийм илжирсэн гахайнуудаа зайлуулаач. Байшин барилга яах вэ чааваас.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.244] 2019/9/25
Макет хийлгэнэ гэвэл үнэнд ойр байна. Сонгууль дөхөхөөр шав тавьж, лам урьдаг байсан. Одоо цаасаар макет умайлгаад халтар зураг холоос харуулдаг болжээ, бурхан минь. Нүглийн нүдийг гурилаар, түмний итгэлийг хөөсөнцөрөөр хуурна ,,,,,гэж дээ.
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.10] 2019/9/25
Наад эрдэмтэн судлаачдыхаа цалинг нь нэмвэл илүү үр өгөөжтэй байх ! Бас лабораторын багаж тоног төхөөрөмжийг нь шинэчлэн сайжруул орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй ! Мөн эрдэм шинжилгээний төслүүдийг нь санхүүжүүлдэг өчүүхэн төсвийг нь нэмэх хэрэгтэй ! Ингэж байжил монголын шинжлэх ухааны салбар хөл дээрээ тогтнох боломжтой болно!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.34] 2019/9/25
kopernikiig buruu oilgosnoos mongold tsoonhuud hagartlaa bayjij
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.34] 2019/9/25
haanii ordond erdemted baih n zuitei uchir n haani ordond tuslah hun olon baivch setgeleer tuslah hun tsoon
0 | 0 Хариулах
Болдоо [119.40.99.5] 2019/9/25
Шинэ байранд орлоо гээд хүрээлэнгүүдийн ажил сайжрахгүй ээ. Хөдөлмөрийн харилцаанд KPI оноо нэвтрүүлээд түүгээрээ цалинг нь дүгнээд ирвэл язганатал идэвхжээд сэвхийтэл босоод ирэх салбар даа.
2 | 0 Хариулах
Зочин [111.239.175.245] 2019/9/25
Baaz suuri ni bj shinjleh uhaan higjinu shuu dee. Sum hiid barij bhar enen shig heregtei zuil hiisen deer blgui yahaw.
0 | 0 Хариулах
харамсалтай [103.26.193.172] 2019/9/25
БАЙР дутаад байна уу? Адаглаад нээлтийг нь амьдралд нэвтрүүлж, үйлвэр барьж өгөө.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/9/25
Yahin be manai ulsad shinjleh uhaan bish bulchin heregtei ternii orond buhchuudiin ordon bari.
2 | 0 Хариулах
2020 [180.149.96.90] 2019/9/25
Юу хуцаад байгаам. Байшин барихаас өөр юм хийж чадах уу. Дараа жил чи байх уу
1 | 0 Хариулах