Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жүрмэддорж: Нийслэлийн хэмжээнд 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот байгуулалт, хөгжлийн газраас / ХБХГ/ нийслэлийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХБХГ-ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжээр хичээллэдэг төрийн өмчийн ЕБС-иудын хүртээмжийг нэмэгдүүлэн хоёр ээлжид шилжүүлэх, нутаг дэвсгэртээ сургууль, цэцэрлэггүй хороодод шинээр барьж байгуулах мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн.

Энэ ажлын хэрэгжилтийн хүрээнд нийт 26 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглалтад орууллаа. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6,840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2,500-аар нэмэгдсэн.

Түүнээс гадна барилга байгууламжийг эхлүүлж, эцсийн шатанд хүлээж авч ашиглалтад оруулах явцад алдаа дутагдал цөөнгүй илэрч байна.

Тухайлбал, захиалагч буюу хяналт хэрэгжүүлэгч байгууллага нь барилга байгууламжийн шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлэх, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй асуудал гарч байна.

Мөн зарим барилгын зураг төслийг зохиогч байгууллагуудын мэргэжлийн хариуцлага дутмаг байна.

Харин гүйцэтгэгч байгууллагууд хяналтаа сул тавьж байгаа бөгөөд зураг төслүүдээс зөрүүтэй гүйцэтгэж байгаа асуудал цөөнгүй илэрсэн.

Зураг төслийг зохион байгуулагч байгууллагууд цэцэрлэгийн барилгын гал тогооны хэсэг рүү хүнсний бүтээгдэхүүн буулгадаг зайлшгүй шаардлагатай орц гарц талбайг тусгахгүй орхигдуулдаг асуудал ч бий.

Эдгээрийг бид дүгнэж цаашид яах хэрэгтэй талаар зөвлөмж өгөн ажиллаж байна" гэлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь наймдугаар сард нийт 73 барилгад шинээр зөвшөөрөл олгож, таван барилга байгууламжийн зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгасан бол энэ сард нэмж 82 барилгад шинээр зөвшөөрөл олгож, нэг барилгын зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаад байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 2019 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилга

д/д  Захиалагч

Сургууль. цэцэрлэг

Хороо

Баянгол дүүрэг

1

БСШУСЯ

Шинэ эхлэл дунд сургууль,1 давхар нэмсэн /320 хүүхдийн суудал, шалгалтын заал/

18 дугаар хороо

2

НХОГ

Ганзам 20 дугаар сургуулийн спорт усанд чийрэгжүүлэлтийн заалны барилга

6 дугаар хороо /төмөр зам хичээлийн байрны хойд талд/

3

БСШУСЯ

150 хүүхдийн ортой. 100 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга

3 дугаар хороо /Дунд голын хойд талд/

 

Сонгинохайрхан дүүрэг

4

БСШУСЯ

150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга

26 дугаар хороо /Баянхошуу Жанцангийн буудал/

5

БСШУСЯ

240 хүүхдийн ортой 55 дугаар цэцэрлэгийн барилга

18-р хороо /5 шар1

7

НХОГ

Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн давхар нэмсэн өргөтгөлийн барилга /480 хүүхдийн суудалтай

12 дугаар хороо /Цамбагарав/

8

БСШУСЯ

640 хүүхдийн дунд сургуулийн барилга

23 дугаар хороо / Содон хорооллын хойд талд/

 Баянзүрх дүүрэг

9

БСШУСЯ 

640 хүүхдийн суудалтай. 126 дугаар Дунд сургуулийн барилга /шинээр барьсан/ 

11 дүгээр хороо БЗД-ийн товчооны хойд талд

10

БСШУСЯ

1,500 хүүхдийн суудалтай, 21 дүгээр дунд сургуулийн барилга /Хуучин сургуулийн барилгыг буулгаж шинээр барьсан/      

6 дугаар /Натур төвийн хойд талд/

11

БСШУСЯ

280 хүүхдийн ортой 50 дугаар цэцэрлэгийн барилга /Хуучин цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барьсан/      

3 дугаар хороо /Нэгдсэн II эмнэлгийн баруун талд/

12

БСШУСЯ

150 хүүхдийн ортой, 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга

10 дугаар хороо /Амгалан/

13

БСШУСЯ

Шавь цогцолбор сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга

5 дугаар хороо /Кино үйлдвэрийн хойд талд/

 

14

 

 

БСШУСЯ

111 дүгээр дунд сургуулийн 320 хүүхдийн суудалтай давхар нэмсэн өргөтгөлийн барилга

25 дугаар хороо /Шинэ монгол сургуулийн хойд талд/

 

15

БСШУСЯ 

240 хүүхдийн ортой, 59 дүгээр цэцэрлэгийн барилга /Хуучин цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барьсан/      

6 дугаар хороо /Оюутны хотхон/

16

Нандин эрхэм ХХК

100 хүүхдийн ортой Торомхон цэцэрлэг               

 

26 дугаар хороо    

Чингэлтэй дүүрэг      

17

БСШУСЯ

240 хүүхдийн ортой 33 дугаар цэцэрлэгийн барилга /хуучин барилгыг буулгаж шинээр барьсан/

1 дүгээр хороо /23 дугаар сургуулийн урд талд/

18

БСШУСЯ

240 хүүхдийн ортой 4 дүгээр цэцэрлэгийн барилга /хуучин барилгыг буулгаж шинээр барьсан/

4-р хороо /ЧД-ийн гал унтраах ангийн хойд талд/

19

БСШУСЯ 

61 дүгээр дунд сургуулийн хичээлийн байр, спорт заалны өргөтгөлийн барилга

12 дугаар хороо /Дэнжийн-1000/

20

БСШУСЯ

240 хүүхдийн ортой, 43 дугаар цэцэрлэгийн барилга /Хуучин барилгыг буулгаж шинээр барьсан/

12 дугаар хороо /Дэнжийн-1000 цагаан байр/

21

НХОГ

240 хүүхдийн 28 дугаар цэцэрлэгийн арилга /Хуучин барилгыг буулгаж, шинээр барьсан/

3 дугаар хороо /Дүүргийн хойд талд/

22

БСШУСЯ

100 хүүхдийн ортой 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга

10 дугаар хороо /Буянт ухаа-1 хорооллын баруун талд/

23

БСШУСЯ

52 дугаар дунд сургуулийн давхар нэмсэн 3 блок өргөтгөлийн барилга /320 хүүхдийн суудалтай/

1 дүгээр хороо/19 үйлчилгээний төвийн урд талд/

24

БСШУСЯ 

53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /100 ортой/

1 дүгээр хороо/120 мянгат 17 дугаар байрны баруун талд/

25               

Түмэн Амгалан өргөө ХХК

Шинэ Монгол Харумафүжи сургуулийн 700 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилга /С блок/

4 дүгээр хороо

Налайх дүүрэг

26

Иргэн  Ж.Дамба-  сүрэн

120 хүүхдийн цэцэрлэгийн барилга

1 дүгээр хороо

Баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгын төрөл, хүчин чадал

д/д

Баригдсан барилгын төрөл

Сургууль

Суудлын

тоо

Цэцэрлэг

Орны тоо

Спорт заал

Урлаг заал

Шалгалтын

заал

 

Усан чийрэгжүүлэлтийн заал

1

Гэр хороололд газар чөлөөлж, шинээр барьсан

2

1,280

1

150

 

 

 

 

2

Давхар нэмсэн, өргөтгөл барьж хүчин чадал нэмэгдүүлсэн

4

2,080

4

500

3

1

1

1

3

Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон хуучин барилгыг буулгаж, шинээр барьсан

1

1500

5

1240

 

 

 

1

 

 

4

Шинээр барьсан

3

1,280

3

390

 

 

 

 

5

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар

1

700

2

220

 

 

 

 

Нийт

11

6,840

15

2,500

3

2

1

1