Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Bluetooth гар ашиглан iPad дээр кирилл монголоор бичих боломжтой боллоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Apple компани дөрөвдүгээр сард болсон хөгжүүлэгчдийн чуулганыхаа үеэр iPad төхөөрөмжүүдэд зориулсан iPadOS үйлдлийн систем гаргах гэж байгаагаа зарласан билээ.

Өнөөдрийг хүртэл гар утастай ижил iOS системтэй ажиллаж байсан таблет төхөөрөмжүүд ийнхүү тусдаа үйлдлийн системтэй болж байгаа юм. iPadOS системийг iPad хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн татаж суулгах боломжтой болсон байна.

Шинэ системийн нэг давуу тал нь монгол хэл нэмэгдсэн болхоор iPadOS-той төхөөрөмжүүд дээр Bluetooth гар ашиглан монголоор бичиж болдог болсон явдал юм.

Та iPad ашиглахдаа Bluetooth гар ашигладаг бол "Settings" хэсэгт монгол хэл нэмсэний дараа “Ctrl+space”, “Shift+ctrl+space” зэрэг товчны хувилбаруудыг дараад монгол хэл дээр бичих боломжтой болжээ.