Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлчилгээний салбарын стандартыг шинэчлэн тогтоосон Мобиком-Баянхонгор салбарт тавтай морил

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 23
Сурталчилгаа

Мэдээллийн технологи Харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Мобиком Корпораци ХХК-ийн Баянхонгор аймаг дахь үйлчилгээний салбар 17 жилийн ойн босгон дээрээ стандартын дагуу шинэчлэн засварласан цоо шинэхэн салбараа нээлээ.

 

Хангай, говь хосолсон гурван бүсийн үзэсгэлэнт нутаг Баянхонгор аймгийн Мобикомын салбарын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, сумын Засаг Дарга Ж.Мөнхсоёл, Мобиком Корпорацийн Хэрэглэгчийн Борлуулалтын Газрын Захирал Б.Эрдэнэ-Очир, Сурталчилгаа Олон нийттэй Харилцах албаны захирал Э.Чинзориг, Баянхонгор салбарын захирал Г.Мөнгөнчимэг нар оролцсон юм.

Мобиком Корпораци нь үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан олон улсын 3 төрлийн стандартын тогтолцоог Харилцаа холбооны салбартаа анхлан нэвтрүүлсний нэг нь Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001 олон улсын стандарт юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснийхээ дагуу монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа салбарууддаа OSS буюу One Stop Shop үйлчилгээний салбарын стандартаар шинэчлэн засварлаж байгаа билээ. Дэлхийн жишиг болсон үйлчилгээний байгууллагуудын стандартыг судалсны үндсэн дээр гаргаж тогтоосон OSS буюу One Stop Shop үйлчилгээний салбарын стандартын давуу тал нь хэрэглэгч үйлчлүүлэхэд тав тухтай, орон зайтай байхаас гадна ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдгаараа онцлогтой. Мобиком Корпорацийн хувьд Улаанбаатар хот болон орон нутаг дахь нийт 65 салбарыг OSS стандартаар тохижуулсан аж.

Өнөөдөр нээлтээ хийсэн тус салбар нь дээрх стандартын дагуу шинэчлэн засварласан цоо шинэхэн салбар бөгөөд Хонгор нутгийнхаа нийт хүн 30’000 гаруй хүн амд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болоод байгаа юм. Түүнчлэн зөвхөн Мобикомын салбараас гадна 23 агент, 215 гэрээт борлуулагч Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажилладаг байна.

 

Дашрамд дуулгахад, Мобиком Корпорациас Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хэрэгжүүлдэг “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах” төсөл энэ онд Баянхонгор аймгийн Баянговь, Баянцагаан суманд хэрэгжих бөгөөд тун удахгүй уг 2 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1’000 орчим хүүхэд багачууд байнгын халуун хүйтэн усан татуурга бүхий ариун цэврийн байгууламжтай болох аж. Өмнөх жилүүдэд уг төслийг Баянхонгор аймгийн Богд, Бөмбөгөр, Жинст, Баянцагаан, Баянговь суманд тус тус хэрэгжүүлсэн юм.

Шинэ салбарын нээлтийн үйл ажиллагаанд зориулан 9 дүгээр сарын 5-наас 19-ний өдрүүдэд худалдан авалт хийж, үйлчилгээ авсан бүх хэрэглэгчдийн дунд урамшуулал зарлаж, нээлтийн арга хэмжээний үеэр 10 супер ялагчийг тодруулан Huawei Y7 гар утас, Халаасны Wi-Fi төхөөрөмж, 50’000 candy бэлгийн картаар урамшууллаа.

Баянхонгор аймгийн Мобикомын хэрэглэгч та бүхэн стандартын дагуу шинэчлэн засварласан цоо шинэ салбарыг зорин, тав тухтай үйлчлүүлээрэй.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 17 цаг