Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Сансар судлалын байгууллагад зочиллоо.
Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм.
Энэтхэг улсын бөгөөд Гаганьян жолоодлогот хөлгийг товлосон хугацаанд хөөргөхөөр эрчимтэй ажиллаж байгаа талаар Сансар судлалын байгууллагын дарга К.Сиван танилцууллаа.
Мөн өнөөдрийн байдлаар харилцаа холбооны 17, судалгаа шинжилгээний 21, навигацын 8, сансрын шинжлэх ухааны 3 хиймэл дагуул хөөргөсөн тул сансрын уудамд ажиллах туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж хамтран ажиллахдаа таатай байна гэлээ.
байсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гэдгийг тодотгож, хэлэлцээрт тулгуурлан илүү ойр дотно харилцаатай ажиллахыг ноён К.Сиванаас хүссэн юм.
Мөн Монгол Улс нь сансрын салбарт шинэ тоглогч биш, олон жилийн түүхтэй гэдгийг хэлж АНУ-ын НАСА, ОХУ-ын Роскосмос зэрэг томоохон сансар судлалын төвүүдтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа тухай ярилцлаа.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба