2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
22:00
S29
-2°
23:00
S31
-2°
00:00
S31
-3°
01:00
S31
-3°
02:00
S31
-3°
03:00
S29
-3°
04:00
S29
-3°
05:00
S29
-4°
06:00
S29
-4°

Монголын улаан загалмай Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоонд нэгдэн орсны 60 жилийн ой тохиож байна

ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN

Монголын улаан загалмай нийгэмлэг Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоонд нэгдэн орсны 60 жилийн ой тохиож байна. Тэртээх 1959 онд Монголын улаан загалмай нийгэмлэг Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны 84 дэх гишүүнээр элсэж орсноор олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаа, хандив, тусламжийг манай улс хүлээж авах, түгээх боломж бүрдсэн өдөр тохиож байна. Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо нь 1919 онд байгуулагдсан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага. Дэлхийн 190 гаруй үндэсний нийгэмлэгийг өөртөө нэгтгэж, 17 сая сайн дурын идэвхтнээр дамжуулан 150 гаруй сая хүнд шууд хүрч ажиллаж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоонд нэгдэж орсноор сүүлийн 5 жилийн хугацаанд хүмүүнлэгийн шугамаар орж ирсэн тусламжийн тоо мэдээллийг дурдвал.

2015-2016 оны өвөл 17 аймагт болсон зудын үеэр Монголын улаан загалмай нийгэмлэг Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран олон улсын уриалга гаргасан юм. Тухайн уриалгын хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг  2 үе шаттай зохион байгуулж, нийт 1,6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон хүнсний тусламжийг 5400 малчин өрхөд үзүүлж чадсан юм.  Мөн 2015-2018 онд зудын үеийн яаралтай тусламжийг 21 аймгийн 15750 өрхөд, 8 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, хүнс,  малын тэжээлийн багц, өвс зэргийг зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж болгон өгөв.  Үүнээс гадна 2018 онд үерийн үед 17 аймаг, 4 дүүргийн 905 өрхөд 705 сая төгрөгийн гал тогооны болон ариун цэврийн багц тусламж, 2019 онд томуу, томуу төст өвчний дэлгдэлтийн үед хариу арга хэмжээ авахад хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.  

Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо нь Олон улсын үндэсний нийгэмлэгүүдийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсдийг асран хамгаалах, хүн амын амьжиргааг дээшлүүлэх, яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн давхарга үл хамааран тэдний хэрэгцээг хангахад үйл ажилллагааны чиглэл, гол зорилго болгон ажилладаг юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x