2019/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-9°
03:00
S29
-3°
04:00
S29
-4°
05:00
S29
-4°
06:00
S29
-4°
07:00
S29
-4°
08:00
S30
-3°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26

Завхан аймгийн Идэр суманд баригдаж буй бяслагны үйлдвэрт сүүний ган сав болон цөцгий ялгагч өглөө

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тодруулбал, төслийн хүрээнд малчин өрхүүд бяслагийн үйлдвэрт сүүгээ нийлүүлэх, түүнийгээ хадгалах тээвэрлэхэд нь туслах зорилгоор “сүү цуглуулах” жижиг төслийг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан 62 ширхэг сүүний зэвэрдэггүй ган сав, зургаан ширхэг цөцгий ялгагч нийлүүлсэн юм.

АДРА Монгол олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөл нь экспортын чиглэлийн хатуу бяслагийн загвар үйлдвэр байгуулах, сүү нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх замаар орон нутгийн 3,000 гаруй иргэний амьжиргааг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой байна.
 
Гэрэл зургийг MPA.mn

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродский "Манай хоёр улс түүхээрээ нягт холбоотой. Хөгжилд чиглэсэн  хамтын ажиллагааны тухайд Монгол Улсад 15,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байна. Завхан аймагт 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Чех улсын хөдөө аж ахуйн салбарын технологи нь олон давуу талтай бөгөөд ялангуяа сүү, махны чиглэлээр хамтарч ажиллахдаа таатай байдаг.

Төслийн хүрээнд өнөөдөр хүлээлгэн өгч буй сүүний сав нь маш их хэрэгтэй зүйл тул цаашид олон үр дүнг дагуулна гэдэгт итгэлтэй байна. Чех улсын компаниуд ХАА-н салбарт хөрөнгө оруулах сонирхол ихтэй байгаа” хэмээв.

“Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөл Завхан аймгийн Идэр суманд хэрэгжиж байгаа билээ. 

Ирэх хавраас бүтээгдэхүүний дээж гарч, экспортолно
 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан аймаг 3.6 сая толгой малтай. Малын сүргийн бүтцэд сарлаг ахиу байдаг учир сүүний чиглэлийн үйлдвэрлэл явуулах нөөц бололцоо бүрэн байдаг. Гэхдээ бид эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа тул аймагтаа “Сайн бизнесмен” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Харин хөтөлбөрийнхөө хүрээнд хэрэглэгч аймгаас, үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Иймд сум бүрд жижиг үйлдвэр байгуулах санаачилгыг өрнүүлж, нийт 86 төсөл дээр гарын үсэг зурсны нэг нь Идэр суманд хэрэгжих Герман технологиор бяслаг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн төсөл байсан. 

Төсөлтэй хамтран ажиллагч БНЧУ-ын Элчин сайдын яам болон АДРА Монгол ОУБ ийнхүү тоног төхөөрөмж өгч байгаад баяртай байна. Одоогийн байдлаар үйлдвэрийг барих, тоног төхөөрөмж нийлүүлж байна. Ирэх хавраас бүтээгдэхүүний дээж гарч, экспортолно” гэв. 

АДРА ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь 25 дахь жилдээ ажиллаж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

АДРА ОУБ-ын Азийн бүсийн дарга Марк Вубстер “АДРА олон улсын байгууллага Дэлхийн 130 улсад үйл ажиллагаагаа явуулдгаас Азийн 17 улс байдаг. АДРА ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь 25 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие саяхан Завхан аймгийн Идэр суманд баригдаж буй хатуу бяслагны үйлдвэрийн барилгын ажилтай танилцаад ирсэн. Алслагдсан бүс нутагт компани байгуулаад, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр төсөл хэрэгжүүлэхэд олон талаар хүндрэлтэй байдаг.  

АДРА Монгол ОУБ одоогийн байдлаар “Органик хөдөө аж ахуйн түншлэл”, “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь”, “Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил” гэсэн үндсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөлд 40 орчим хоршооны 4,000 гаруй хүнийг хамруулсан бөгөөд тэдгээр хүмүүсийг чадваржуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна” хэмээн ярилаа. 

x