Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган ААН, байгууллага(ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.2 (5.5%) мянгаар, өмнөх улирлаас 1.3 (3.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 39.5 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 32.7 (5.1%) мянгаар тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт хэдэн хувь нь ямар цалин авч буйг доор зураг үзүүлж байна.
Зураг 1. ААНБ-ын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар
Энэ үзүүлэлтийг өмнөх улиралтай харьцуулбал
Цалин өмнөх оны мөн үеэс 135,600 төгрөгөөр нэмэгдэхэд дараах салбаруудын цалин өссөн нь нөлөөлжээ.
Зураг 2. ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2019 оны 2 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр
Медиан цалин 842,857 буюу нийт ажиллаж буй 675.9 мянган хүний тал нь 842,857-өөс доош, тал нь 842,857 төгрөгөөс дээж цалинтай байгаа юм.
Гэвч цалингийн хэмжээ ийнхүү өссөн ч бодит цалин буюу худалдан авах төдийлэн сайн нэмэгдээгүйү дараах зургаах харж болно. Тодруулбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны II 2010 оны IV улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар л өсжээ.
Зураг 3. Бодит цалингийн индекс (2010.IV=100%), улирлаар, хувиар
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!