2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
06:00
S29
-3°
07:00
S26
-2°
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S32
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°

Архидан согтуурсан үедээ гудамжинд явсан дөрвөн хүнийг хутгалж гэмтээжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN

Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд гудамжинд таарсан дөрвөн хүнийг шилний хагархай, хутгаар гэмтсээсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна. 

Өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “Манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус дүүрэгт оршин суудаг Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц-тэй гудамжинд тааралдаж, маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна. 

Улмаар гэрээсээ хутга авч гаран гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтээжээ. Уг хэргийг үйлдсэн Н-ийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна. 

x