2020/06/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
10°
14:00
S30
11°
15:00
S30
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аврах зам, гарцыг хаах нь гарсан гал түймрийг шуурхай унтраахад хүндрэл учируулж байна

ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчин, дур мэдэн барилга байгууламжийн хийц бүтээцийг өөрчлөх, аврах зам гарцыг хаах зэрэг зөрчил гаргаж байгаа нь урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг шуурхай унтраахад хүндрэл учирч, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж байна.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно гэж хуульчилсан.

Барилга байгууламжийг барих ажлыг гүйцэтгэхдээ хууль, тогтоомжоос гадна “Өндөр барилгын төлөвлөлт” /Барилгын норм ба дүрэм БНбД 31-17-10/, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал /БНбД 21-01-02/, “Барилгын зураг төсөл зохиох галын аюулгүйн норм” /БНбД 21-02-02/ болон бусад галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой.

Түүнчлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14-д зааснаар Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хариуцлагын арга хэмжээ оногдуулдаг тул аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд Монгол Улсын хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын шаардлагыг хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газраас АНХААРУУЛЖ байна.



2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x