ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Интерном" номын дэлгүүрийн шинэ салбар Хан-Уулын И-март болон Хүннү моллд нээгдлээ

МОНСУДАР
2019 оны 9 сарын 11
Монсудар
Зураг зураг
Зургийг: Хүннү Молл / www.facebook.com /

Нээлтээ хийгээд удаагүй байгаа И-март дэлгүүрийн Хан-Уул дүүргийн салбарт Интерном номын дэлгүүр ч мөн шинэ салбараа нээж хэрэглэгчдэдээ улам ойртлоо.

Тодруулбал, И-март дэлгүүрийн 3 давхарт, Хүннү Молл дэлгүүрийн 2 давхарт тус тус шинэ салбар нь нээгдсэн байна. Шинэ салбарын нээлттэй холбоотойгоор 9 дүгээр сарын 15-ныг дуустал 10-50%-ийн хямдрал зарлажээ.

“Интерном” нь Монголын хамгийн том номын дэлгүүр бөгөөд 2000 онд Шинжлэх Ухаан Мэдээллийн Төвийн (хуучнаар) нэгдүгээр давхрын үүдний хэсэгт номын жижиг мухлаг нээгдсэнээр үндэс суурь нь тавигдаж байсан юм. 

Өдгөө хамгийн өргөн сонголттой номын дэлгүүр болж, 30,000+ гаруй нэр төрлийн бараа худалдаалахын зэрэгцээ шинээр гарч буй номын нээлт, зохиолч, орчуулагч, уншигчдын сонирхолтой уулзалт өдөрлөгүүд байнга зохиогддог соён гэгээрлийн томоохон төв болсон байна.

Өнгөрсөн хугацаанд Интерном номын дэлгүүр зөвхөн нийслэлчүүд төдийгүй, хөдөө орон нутгийн номын хорхойтнууддаа ч өөрсдийн үйлчилгээг ойртуулж 12 цэгт салбар дэлгүүрээ нээсэн билээ. 

Мөн номын онлайн худалдааны www.internom.mn вэб сайтыг хэрэглэхэд хялбар байдлаар хөгжүүлж, хүссэн газраасаа хүссэн ном товхимол, сэтгүүл, тоглоом, CD, DVD, дурсгалын болоод бичиг хэргийн бүтээгдэхүүн захиалж хүргүүлэх боломжтой болгосон.

Түүнчлэн Интерном номын дэлгүүрийг англи хэл дээрх номын хамгийн өргөн сонголттой дэлгүүр болохыг зорин ажилласаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.101] 2019/9/11
nom ih unshdag hun huul zorchij baigaa huniig shuud meddeg boldog
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.178] 2019/9/11
номын дэлгүүрүүд сүрийг үзүүлж бяраа гайхуулдаг мөртлөө эрэлт ихтэй ном дэвтэр олдохгүй хогийн дэлгүүрүүд байх юм.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.43.241] 2019/9/11
хан-уулын и-март нь яг аль хавьд юм бэ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.178] 2019/9/11
хоум плаза урд, маршалл тауны хойно замын уудзвар дээр тээр болон босчээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.44.174] 2019/9/11
Gurbazar-iin "Setgeliin Hundaga" 50% hyamdarsan bnalee
0 | 1 Хариулах
Зочин [202.9.43.35] 2019/9/11
10-50% гэчихээд 10% л хямдруулдаг юм даа. Хэнд ч хэрэггүй номнуудаа л 50% хямдруулсан байдаг. Авъя гэж бодсон номнууд ердөө 10 хувь. Хямдраад хямдраад үнэтэй болохоор авч чадахгүй гардаг.
3 | 0 Хариулах
Зочин [203.98.76.249] 2024/1/11
зургийг нь авч гараад хэвлээд үз
0 | 0 Хариулах