УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм. Албаны эх сурвалжийн хэлснээр бүлгийн хуралдаанаар гишүүдийн ирцийг сайжруулах тухай ярилцсан байна.
Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх зарчмын зөрүүтэй асуудлаар явуулж буй санал хураалтыг үргэлжлүүлэх юм. Хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 150 орчим санал байгаа билээ.
Одоогийн байдлаар гишүүдийн ирц бүрдэж, чуулганы хуралдаан эхэлсэн ч санал хураалт явуулахад хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа тул УИХ-ын дарга гишүүдийн нэрсийг дуудаж байна.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!