Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогзолмаа: Сонгогчдоос авсан саналаар нь улс төрийн намыг улсаас санхүүжүүлдэг болъё

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:49 2019/08/29

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцыг харахад бид Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага юунаас үүдэн гарсныг эргэж нэг харах шаардлага байна уу даа гэж ажиглагдаж байна. 

Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдаж чадах нь уу үгүй юу гэдэг эргэлзээ төрж байна. Гишүүн болгон үндсэн хэрэгцээ шаардлагынхаа талаас биш жижиг жижиг зүйл дээр анхаарч,  ганц хоёрхон заалтыг ярьж эсэргүүцэж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлагдах боломжгүй нөхцөлд хүргэх вий. Тиймээс зөвшилцөх механизмаа сайн ажиллуулах шаардлагатай байна гэдэг санал хэлье.  

12:11 2019/08/29

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2633460913364792/

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улстөржилт хэрээс хэтэрсэн. Монголын өнөөгийн ёс суртахууны доройтол, талцал хуваагдал намын хатуу гишүүнчлэлээс болсон. 

Монгол Улс сонгуулийн насны хоёр сая хүн амтай. Эдгээрийн 500-600 мянга нь улс төрийн аль нэг намын гишүүнчлэлтэй. Дөрвөн хүний нэг нь улс төрийн намын хатуу харьяалалтай болчихсон. Энэ бүх алдааг бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой. Гэтэл энэ өөрчлөлтөөр дахин шинэ улс төрийн нам байгуулахад сонгуулийн насны сонгогчдын нэг хувь буюу 20 мянган хүний саналаар гэсэн босго тавих гэж байна. 

Энэ нь дахиад улс төрийн хатуу гишүүнчлэлээр ард иргэдээ талцуулах сөрөг үр дагавар үүсгэчих вий гэсэн бодол байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй.  

11:18 2019/08/29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. 

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн төсөлд тусгасан бүлэг тус бүрээр хэлэлцэж, санал хэлэх горимын саналыг гишүүдээс гаргасан байна. Уг горимын саналын дагуу улс төрийн намтай холбоотой заалтыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд үг хэлж байна. 

Уг заалттай холбогдуулан 13 гишүүн үг хэлэхээр кноп дарав. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн үг хэлэх хугацаа 10 минут болж өөрчлөгдсөн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуульд намын тухай заалтууд орж байгааг дэмжиж байна. Гэхдээ улс төрийн нам нь иргэдийн улстөрийн үзэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байсныг ажлын хэсэг “Улс төрийн нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж жаахан өөрчилсөн юм байна. 

Үүнийг би Үндсэн хуульд заавал байх ёстой заалт гэж үзэхгүй байна. Улс төрийн нам яагаад заавал улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой юм. Онолын болон практикийн хувьд орон нутгийг хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам ч байж болно. 

Дэлхийн практикт улс төрийн намууд хоёр янзаар байгуулагддаг. Нэг нь анх байгуулагдахдаа парламентын сонгуульд оролцоно, нөгөө нь зөвхөн орон нутгийн сонгуульд оролцоно гэж байгуулагддаг. Тэгэхээр Үндсэн хуулиар заавал ийм хатуу босго тогтоож яах юм бэ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Иргэдийн дургүйцлийг хамгийн их хүргэдэг асуудал бол улс төрийн намын санхүүжилт. Тиймээс улс төрийн намын санхүүжилт, боловсон хүчний асуудлыг ил болгох хэрэгтэй. 

Хэдэн иргэний санал авснаар нь төсвөөс санхүүжүүлдэг сайн жишиг байна. 

Санхүүжилт далд байсаар байвал авлигаас салж чадахгүй. Санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулж, сонгогчдоос авсан саналаар нь улсаас санхүүжүүлдэг болбол эрүүл тогтолцоотой болно. 