Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй"

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж эхлээд байгаа.

Харин томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарь өөрчлөлт орсон эсэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.

"Хотын дарга захирамждаа зах, худалдааны төвүүд амрах хуваарьтай өдрөө ажиллаж байна уу үгүй юу гэдгийг хянах үүрэг өгсөн.

Тийм болохоор захуудын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана" гэлээ.

Нийслэлийн томоохон худалдааны төв "Хархорин" Даваа гарагт, "Нарантуул" Мягмар гарагт амардаг хуваарьтай билээ.

Хотын даргын захирамжид:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны "Цагийн  хуваарь батлах тухай" А/505 "Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/505 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/897 дугаар захирамжаар батлагдсан цагийн хуваарийг зах, худалдааны төвүүдэд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" гэсэн байна.