Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Имарт Хан-Уул салбар энэ сард багтаж ашиглалтад орно гэв

Б.Ану
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарт хоёр салбараа нээгээд байгаа БНСУ-ын Имарт сүлжээ удахгүй гурав дахь салбараа нээх гэж байна.

Монгол Улсад Имарт хайпермаркетийн үйл ажиллагааг Алтай Холдинг ХХК-ийн 90% хувийн хөрөнгө оруулалттайгаар Скай Хайпермаркет ХХК эрхлэн явуулдаг.

Анхны салбарыг 2016 оны долоодугаар сард Имарт Чингис нэртэйгээр нээсэн бол 2017 онд Имарт Хороолол гэх хоёр дахь салбараа нээсэн.

Тэгвэл үүнээс хоёр жилийн дараагаар гурав дахь салбараа Имарт Хан-Уул нэртэйгээр нээхээр төлөвлөжээ. Шинэ салбарын үйл ажиллагааг энэ сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгааг тус компаниас мэдээллээ. 

 

Имарт дэлгүүр 1993 онд байгуулагдсан, БНСУ-ын жижиглэн худалдааны сүлжээ бөгөөд 2006 онд Wall–Mart–ийн салбаруудыг өөртөө нэгтгэсэн юм.

Тус сүлжээ дэлгүүр 2023 он хүртэл нийт 200 салбар дэлгүүртэй болох зорилт тавиад байна.

2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар гэхэд Өмнөд Солонгостоо гэхэд 158 салбартай ажээ.