Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Нийслэлийн өвөлжилтийн гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 67 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 2.3 хувиар давуу биелүүлжээ.

Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц болон Амгалан дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна. Харин УБДС, УБЦТС, ЦДҮС гэх мэт цахилгаан түгээх сүлжээний чигллээр нийт найман байгууллагын ажлын гүйцэтгэл дунджаар 73 хувьтай байна.

Зам талбайн цэвэрлэгээний асуудал, тэр дундаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан давс болон бусад бодисын хангамжийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна. Мөн одоогийн байдлаар нийслэлийн нөөцөд 1,454 тонн давс бий. 

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм.

Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сайжруулсан түлшийг нийлүүлэхэд байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал.

Энэ зун Улаанбаатар хотод бороо их хэмжээгээр орж байгаагийн улмаас тооцоолоогүй зарим засварын ажлууд гарч ирж байгаа ч нөхөн ажиллах боломжтой" гэв.