ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Ашигт малтмалын 10 ба түүнээс дээш тооны, 100,000 ба түүнээс дээш га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигчид

Б.Ану
2019 оны 8 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн тоо энэ оны долоодугаар сарын 3-ны байдлаар 2,945 байна.

Эдгээр тусгай зөвшөөрөлд хамаарах газар нутгийн талбайн хэмжээ Монгол Улсын нийт газрын нутгийн 5.2 хувийг эзэлж байгаа юм.

Энэ нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаарх тоотой харьцуулбал нийт лицензийн тоо 635-р буурч, газар нутагт эзлэх хэмжээ 3.4 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Тэгвэл өчигдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсноо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн.

Нийт 2,945 тусгай зөвшөөрлийг шалгах тус ажлын хэсэгт:

  • Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,
  • ЗГХЭГ-ын дарга,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан хүмүүс ажиллах юм байна.

2,945 тусгай зөвшөөрлийн:

  1. 1,684 нь ашиглалтын,
  2. 1,261 нь хайгуулынх байгаа юм.

Хэдийгээр тооны хувьд ашиглалтын лиценз нь олон ч Монгол Улсын нийт газар нутагт эзлэх хувиараа:

  • Ашиглалтынх 1.1%,
  • Хайгуулынх 4.1% байгаа юм.

 

Засгийн газрын өчигдрийн шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн орон нутагт эзлэх хувь, тоо, хэн хамгийн ихийг нь эзэмшдэг зэрэг мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын сар бүрийн гаргадаг статистикаас тоймлон хүргэе.

График 1, Лицензийн тоо аймгуудаар,

(Компьютерийн хулганаа график дээгүүр гүйлгэж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой)

Төв аймаг хамгийн олон лицензтэй, ашиглалтын 299, хайгуулын 109, нийт 408 лицензтэй байна.

График 2, Лицензтэй талбайн хэмжээ, аймгуудаар

Дорноговь аймагт нийт 1.4 сая га талбай газар лицензтэй, үүнээс хайгуулынх нь 1.2 сая га.

Манай оронд нийт 8,135.3 мянган га газар лицензтэй (хайгуулын + ашиглалтын) байна.

Энэ нь Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудыг нийлүүлсэнтэй ойролцоо хэмжээний газар нутаг гэсэн үг.

Монгол орны нийт газар нутагтай харьцуулбал 5.2% болж байна.

График 3, Хамгийн олон лицензтэй ААН-үүд, 

Монгол, Японы хамтарсан "Чингис ворлд майнинг" ХХК нийтдээ 43 лицензтэй, эдгээр нь нийт 142,116.2 га талбайг хамарч байна.

График 4, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 100,000 ба түүнээс дээш га талбай эзэмшигчид, 2019.VII.03

Тусгай зөвшөөрөл эзэмшлийн тоогоороо "Чингис ворлд майнинг" ХХК хамгийн их байгаа ч хамрах газар нутгийн хэмжээгээр "Цайна инвэстмент монголиа" буюу 100 хувь Сингапурын хөрөнгө оруулалттай компани нэгт жагсаж байна.

100,000 ба түүнээс дээш га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт дөрвөн ААН байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэлд дурджээ.

Хүснэгт 1, Ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо, (Ашигт малтмалын төрлөөр, 2019.VII.03)

Ашигт малтмал Ашиглалтын тусгай зөвшөөрөл Талбайн хэмжээ
  Тоо Хувь Га Хувь
Нүүрс 308 18.3% 868,118.4 га 51.5%
Алт 553 32.8% 238,550.7 га 14.1%
Зэс 20 1.2% 88,746.4 га 5.3%
Алт, зэс 14 0.8% 85,749.4 га 5.1%
Уран 7 0.4% 76,866.1 га 4.6%
Барилгын материал 110 6.5% 58,517.2 га 3.5%
Төмөр 71 4.2% 41,234.1 га 2.4%
Жонш 183 10.9% 27,739 га 1.6%
Холимог металл 12 0.7% 26,326.3 га 1.6%
Бал чулуу 7 0.4% 23,893.9 га 1.4%
Барилгын материал, түгээмэл 203 12.1% 20,322.3 га 1.2%
Хром 1 0.1% 15,805.8 га 0.9%
Mолибден 7 0.4% 10,146.4 га 0.6%
Mолибден, Зэс 4 0.2% 9,342.5 га 0.6%
Гянтболд 29 1.7% 8,741.8 га 0.5%
Манган 4 0.2% 7,507 га 0.4%
Алт, Мөнгө 2 0.1% 6,699.9 га 0.4%
Ховор металл 8 0.5% 5,236.3 га 0.3%
Mолибден, Алт, Зэс 1 0.1% 5,236 га 0.3%
Гөлтгөнө 16 1.0% 5,199.1 га 0.3%
Литий 1 0.1% 4,720.2 га 0.3%
Тугалга 9 0.5% 4,192.3 га 0.2%
Цайр 6 0.4% 4,057.3 га 0.2%
Алт, Холимог металл 3 0.2% 3,578.5 га 0.2%
Полиметалл 4 0.2% 3,269.2 га 0.2%
Зэс, Цайр 1 0.1% 2,899.3 га 0.2%
Mолибден, Гянтболд 2 0.1% 2,862.3 га 0.2%
Цахиур 2 0.1% 2,673.5 га 0.2%
Өнгөт чулуу 2 0.1% 2,618.6 га 0.2%
Вольфрам, Цагаан тугалга 1 0.1% 2,316.2 га 0.1%
Алт, Мөнгө, Холимог металл 1 0.1% 2,007.4 га 0.1%
Цагаан тугалга 3 0.2% 1,812.1 га 0.1%
Шохойн чулуу 5 0.3% 1,792.4 га 0.1%
Mолибден, Вольфрам 1 0.1% 1,616.9 га 0.1%
Лантан, Цери 1 0.1% 1,561.3 га 0.1%
Хөнгөн цагаан 3 0.2% 1,370.9 га 0.1%
Төмөр, Холимог металл 1 0.1% 1,257.3 га 0.1%
Бусад 78 4.6% 12, 282.2 га 0.7%
Нийт 1,684 100% 1,686,866.1 га 100%

 

Статистикийн эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [202.55.191.130] 2019/8/26
Уул уурхайн салбарын мэдээ мэдээллийг нээлттэй болгож харьцуулалт, анализ хийх гэж байгаа нь сайшаалтай. Харин эдгээр лиценз эзэмшигчдийн хэдэн хувь нь эдийн засагт ямар хэмжээний хувь нэмэр оруулж байгааг заавал дурьдах хэрэгтэй. Хэдий хэмжээний ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэдэн хүнийг ажлаар хангаж, хэдий хэмжээний татвар төлдөг тухай мэдмээр байна. Цаашлаад байгаль орчны хяналт, нөхөн сэргээлтээ хэр хийдэг, нийгмийн талын үүрэг хариуцлагын хүрээнд юу хийдэг гээд мэдмээр байна.
3 | 0 Хариулах
Монголын 4% ойн бүрхүүл [202.131.225.197] 2019/8/22
Монгол улсын газар нутгийн ердөө 4 хувь нь ой бүхий газар байдаг гээд боддоо. Энэ алт эрдэнэс нэлээд хэсэг нь ой, ус дагаж байрлаж байгаа. Хэдэн хувийг нь сүйтгэх бол тэгээд л бод.
1 | 0 Хариулах
Тээр [46.114.36.227] 2019/8/22
Чингис Ворлд чинь Асашюүрү Сумъяабазар 2-ын компани ш дээ!!!
0 | 1 Хариулах
hh [221.157.33.73] 2019/8/24
bishee koykshu Batbayriih
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.207] 2019/8/21
олон тусгай зөвшөөрөл эзэмших явдлын хажуугаар буруу замаар, хуурамч итгэмжлэх хийж шүүхийнхэнтэй хувилдах мэтээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших явдал газар авч байна. жишээ:Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь 9516 тоот тусгай зөвшөөрөл цуцлагдсан байхад захиргааны хэргийн шүүхээр өөр хүний сэргээлгэж авах жишээний.
0 | 0 Хариулах
Иргэдээс [66.181.183.53] 2019/8/20
Чингис Ворлд майнинг ХХК нь Хаан банкны Япон талын эзэмшигч Савада Хидео болон Кекшюүзан Батбаяр нарын эзэмшлийн компани гэсэн. Лиценз олон байгаа учир нь хайгуулын ажилд нь хөрөнгө оруулах, дэмжих зорилгоор олон жижиг компанийн лицензүүдийг гэрээгээр нэгтгэн ажилллаж байгаа тухай өөрөө ярьж байсан. Энэ ажилд жижиг компаниуд бүү хэл, төр ч хөрөнгө оруулж чаддаггүй, их зардал шаардагддаг, эрсдэл дагуулсан ажил байдаг юм шүү. Туйлшрах шаардлага байхгүй ээ ! Дээр нь бас 2 том гүрний дунд байгаагаа бүү мартацгаа ! Боломж байгаа үед нь хувийнхныг дэмжиж, байгаа юмаа илрүүлэн тооцож, зөв бодлогоор хөрөнгө мөнгөний нөөцтэй болох нь чухал гэдгийг бүү мартацгаа !
2 | 0 Хариулах
zochin [202.21.118.178] 2019/8/20
Манайхан хэтэрхий туйлшрахаа л больчих. Савлаад л байх юм. Аливаа юманд баланс байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [203.247.179.200] 2019/8/16
Дэмий яманд хошуу дүрж попорч суухаар зүгээр л урдах урдах ажлаа аятайхан хийцгээ Монголчуудаа. Улсад нэг ч төгрөгний татвар төлдөггүй, нэгч хүнд цалин тавьж үзээгүй нөхдүүд дэлгэцний цаанаас олон юм ху***гаах юм аа. Бараг наад компьютераа ч олигтойхон ажиллуудаад суучихаж чадахгүйн байжээж бүгд уул уурхай ярих. Нийт ашиглалт болон хайгуулын лицензийн хэмжээ газар нутгийн 5%-тай, үүнээс яг ашиглалт явуулж байгаа нь үнэндээ 10 гаранхан л компани байгаадаа.
5 | 2 Хариулах
Зочин [202.179.6.66] 2019/8/15
БАГ,СУМЫН ИРГЭДЭЭС ЯАМАРЧ САНАЛ АВАХГҮЙГЭЭР БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ ХУРЛЫН ДАРГА НЬ ТЭРГҮҮЛЭГЧДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦСЭН БОЛГООД АСАР ИХ ТАЛБАЙД. БӨӨНДӨЖ ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГСӨН БА ЭХНЭЭСЭЭ ХЯТАДУУД ИРЖ УХАЖ ЭХЭЛЖ БАЙНА,ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ЦЭНГЭЛ УЛААНХУС СУМДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗААСАЙ!
2 | 1 Хариулах
Зочин [73.39.102.4] 2019/8/15
Хятад болохгүй бусад улс болох юмуу
2 | 1 Хариулах
Зочин [66.181.178.174] 2019/8/16
Тийм хужаанууд л болохгүй бусад нь болно доо лаларын хужааа
0 | 2 Хариулах
Zochin [202.126.88.206] 2019/8/15
Ouytolgoi, erdenet shig 2-3 tom ordyydaa ashiglahad l bid amidarchihna bysad ni khii demii baigali syitgeed tur odoo bodlogoo todorhoilood zuv yavmaar bna
6 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/8/15
Уул уурхай бүх газар нутгийг талхлаад байна гэдэг нөхдүүд энэ баримтыг хараарай. Эдгээр тусгай зөвшөөрөлд хамаарах газар нутгийн талбайн хэмжээ Монгол Улсын нийт газрын нутгийн 5.2 хувийг эзэлж байгаа юм. Газар нутгын 5 хувийг ашиглаад төсвийн 80 хувийг бүрдүүлж байгаа юм бол яагаад болохгүй гэж. Юунд эсэргүүцээд, матрын нулимс унагаад байгааг нь ойлгохгүй юм.
10 | 6 Хариулах
Зочин [49.0.212.235] 2019/8/15
наадуулын чинь 0,0000001% болох Эрдэнэт ОТ Тавантолгой 3 нийт уул уурхайн оруулж байгаа мөнгөний 90+% г оруулаад байгаа юм, тийм болхоор хэнд ч хэрэггүй мөнгө оруулдаггүй жижиг уурхайнуудыг хаа, хятад ж нь хаагаад бооод байна
10 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/8/15
Ашиглалтынх нь бол 1.1хэн % байгаа юм. Хайгуулынх бол ихэнх нь нэг цэг дээр кэмп бариад эргэн тойрондоо цооногоо ухаад явдаг болохоор хашаа хийж, тор татах шаардлагагүй, мал амьтан, худаг ус хааж боох нь бага
1 | 1 Хариулах
Зочин [182.160.2.94] 2019/8/15
manaih shig tom gazar nutagt 5% gedeg bol mash tom too shde andaa medne biz dee ?
1 | 0 Хариулах
NINJA NARIIG SUDAL [202.21.112.198] 2019/8/15
ENE ALBAN YOSNII LICENSE TEI HUMUUS BAS NEG BODLIIN ZUGEER SH DEE. HUN TSALINJUULNA AJILD AVNA, BAAHAN TATVAR TULNU DEER N NUHUN SERGEELT HIINE GETEL COMPANIUDIIN LICENSE-IIG CUCLAAD BAAHAN NINJA NAR ORUULJ BGAA UZEGDEL MASH IH BNA. TER TUSMAA TER ALTNII OLBORLOLT DEER BOL NINJA NAR BAIGALIIG UNEHEER SUIRUULJ BAINA DAA. NOYON UULAA AVARYA GEED L BUUN BAAGII NAR BOSOOD BAISAN GETEL YASAN LICENSE CUCALLAA GEED L NINJA NAR BAAHAN TEHNIK AVAAD ORCHIHSON HEN CH HARIUCAHGUI BAIJ L BNA. HUULI YOSOOR YAVJ BUI HUMUUST GAI TARIJ BOLOHGUI EE.
9 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/8/15
Ёстой зөв, санал нийлж байна. Албан ёсны бүртгэлтэй компаниуд нь ядаж татвараа төлөөд, хүнээ цалинжуулаад, нөхөн сэргээх ажлаа хийж байгаа. Нинжа нар бол зүгээр байгалийн дайсан
0 | 0 Хариулах
Neheltei ard [202.9.45.18] 2019/8/15
Kyokshuzanii hurungu lizenzuudiig bushuu huraaj ard tumend taraahiig shaardaj bna.
1 | 1 Хариулах
haha [103.229.120.121] 2019/8/15
ard tumen ene olon hooson licenseer yaadgiin buun. buun tulbur mungu zardal shde haiguul hiine gej.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.153] 2019/8/15
Чингис Ворлд майнинг ХХК нь Хаан банкны Япон талын эзэмшигч Савада Хидео болон Кекшюүзан Батбаяр нарын эзэмшлийн компани юм байна
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/8/15
Монголын хамгийн баян хүн чинь тэгвэл Кюкүшүзан юм байна шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.126] 2019/8/15
Газрын зураг дээр хийвэл гоё доо !
1 | 0 Хариулах
zochin [66.181.161.24] 2019/8/27
gazryn zurag ni ashigt maltmalyn gazryn websited neelttei bdag
0 | 0 Хариулах