Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилна

Б.Ану
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Тус ойтой холбоотой арга хэмжээнүүд энэ сарын сүүл, ирэх сарын эхээр үргэлжилнэ. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлахаар болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын дарга З.Энхболд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Владимир Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-нд хүрэлцэн ирж оройдоо буцах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Учир нь жил бүр ОХУ-ын зохион байгуулдаг Дорнын эдийн засгийн ээлжит чуулга уулзалт ирэх сарын 4-нд эхлэхээр төлөвлөгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн чуулга уулзалтад мөн оролцохоор төлөвлөсөн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийх айлчлалаар Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнүүдээс гадна Монгол Улс, ОХУ-ын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлэх хүлээлт байгаа билээ.