ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монгол Улсын түншлэлийн харилцаатай 10 ОРОН

Б.Ану
2019 оны 8 сарын 5
iKon.MN
 

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ Стратегийн түншлэлийн харилцаатай болж буйгаа зарласан билээ.

Энэ нь Монгол Улсын Стратегийн түншлэлийн харилцаатай болж буй тав дахь улс болж буйг албаныхан онцолсон.

Өмнө нь Монгол Улс:

  • БНХАУ
  • ОХУ
  • Япон
  • БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байсан юм.

Дээрх таван улсаас БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай гэдгээрээ нөгөө дөрвөн улсаас гадаад харилцааны хувьд илүү ахицтай явж байгаа гэж хэлж болно.

Тэгвэл энэ онд болох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойгоор ОХУ-тай БНХАУ-тай байгуулсан шиг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор ажиллаж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн билээ.

Монгол Улсын хувьд дэлхийн 192 улстай дипломат харилцаатай бөгөөд эдгээрээс түншлэлийн харилцаатай нийт 10 улс одоогоор байна. Эдгээр 10 улсаас Стратегийн түншлэлийн харилцаатай нь дээрх тав болж байна.

Бусад таван түншлэлийн харилцаатай улсад:

  • БНСУ
  • ХБНГУ
  • БНТУ
  • Канад
  • Австрали гэсэн улстай түншлэлийн харилцаатай.

УИХ-ын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг.

Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

Ингэснээр өнөөдрийн байдлаар Монгол Улс түншлэлийн харилцаатай 10 улстай болсон нь энэ юм.

 

Түншлэлийн харилцаатай улс орнуудын баримт бичгүүдийн мэдээлэл:

# Улс Түшлэлийн харилцаа Эрх зүйн үндэс

1

БНХАУ Иж бүрэн стратегийн түншлэл 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
2 ОХУ Стратегийн түншлэл 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан “Москвагийн тунхаглал”
3 Япон Стратегийн түншлэл 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
4 БНЭУ Стратегийн түншлэл 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
5 АНУ Стратегийн түншлэл 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
6 БНСУ Иж бүрэн түншлэл 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
7 ХБНГУ Иж бүрэн түншлэл 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
8 Турк Иж бүрэн түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
9 Канад Өргөн хүрээтэй түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
10 Австрали Өргөн хүрээтэй түншлэл 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.183] 2019/8/5
Ywj ywj manaihan dajgui2 ulstai goy hariltsaatai yum bna turk oros 2oos busad ni
1 | 1 Хариулах
? [66.181.161.82] 2020/4/20
түрк орос хоёр яагаад муухай гэж
0 | 0 Хариулах
ойлгомоор байдаг... [202.21.108.83] 2019/8/5
Сүүлийн үед мэдээ болгоноор Стратегийн түншлэл гээд яриад байхаар тархи нь ажилладаг хэн ч гэсэн энэ нээрээ ямар учиртай юм бол гэж бодох нь гарцаагүй. Энэ мэдээнээс харвал улс хоорондын харилцааны Түншлэл гэдэг түвшин байдаг байх нь. Тэр нь дотроо Стратегийн, Иж бүрэн, Өргөн хүрээтэй гэж хуваагджээ. Тэгээд энэ гураваас өөр Энгийн түншлэл гэж хэлбэр байгаа л байлгүй, бодвол.
0 | 0 Хариулах
Ойлгомоор Байдаг... [202.21.108.83] 2019/8/5
Бас Түншлэл гэдгээс өөр харилцааны түвшин(гүүд) байгаа нь гарцаагүй. Тэд нь дотроо бас яаж хуваагдах ч юм билээ. Тэгэхээр хоёр улс хоорондоо харилцахдаа яагаад ингэж янз бүрийн түвшин үүсгэж толгой эргүүлээд байгаа юм бэ гээд бодохоор бие биендээ тавьж буй шаардлага, нөхцөл, бололцоо зэргээ багцалж, эрэмбэлж, томёолж, нэг утгаар ойлголцох шаардлагааас болсон байхаа. Айкооныхон үүнийг анхаарч, мэдээгээ илүү танин мэдэхүйн шинжтэй болгомоор байна. Жишээлбэл: Стратегийн түншлэл гэдэг нь ийм боломжийг хоёр талд олгож, тийм үүргийг хоёр биенээсээ шаарддаг гэх мэт. Бусад харилцааны хэлбэрүүдээсээ ингэж шат ахисан гээд. Бас худалдаа, боловсрол, батлан хамгаалах гэх салбаруудад ингэнэ тэгнэ гээд харьцуулаад мэдээгээ бэлдээч ээ. Тэгэж байж л маниус чинь боловсорч гэгээрнэ биз дээ.
9 | 0 Хариулах
А [202.126.89.42] 2019/8/5
Дарга өөрсдөө бүрэн тайлбарлаж чадахгүй бхаа
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/5
Түншлэл гэдэг нь ямар ач холбогдол утга учиртай юм гэдгийг энгийн үгээр тайлбарлаад өгөөч. Яг юу өөрчлөгдөхүү түнш болсоны дараагаар
3 | 0 Хариулах
WAVY [192.82.65.182] 2019/8/5
Харин тиймээ, гол юмаа тайлбарлахгүй, тойрчихсон байх юм, миний ойлгосноор ally гэдэг шиг тухайн хоёр улс аливаа төрлийн харилцаанд бие биенээ өөрөөр, итгэлтэй нүдээр харна, хэлсэн амалснаа биелүүлэх хариуцлагыг аль аль нь илүү үүрэх хэрэгтэй болно гэж л ойлгоод байна.
0 | 0 Хариулах
Зочин [183.242.30.227] 2019/8/5
Түншлэл гэдэг нь ойлгомжтой. Харин түншлэл болгоноор юу тохирч байна вэ гэдэг нь тус бүрийн гаргасан мэдэгдэл, тунхгаар тодорхой болж бгааг ойлгох чадвар алга уу
1 | 0 Хариулах
Зочин [103.10.23.8] 2019/8/5
7 зүйл дээр манай 2 улс санаа нийлж байнаа гэдгийг тодорхойлсон байна лээ. Гол нь тэрний ач холбогдол нь юу вэ? Бидний амьдралд яаж юу нь нөлөөлөх вэ? Юу өөрчлөгдөх вэ?
1 | 0 Хариулах
Зочин [103.10.23.8] 2019/8/5
Хараар хэлвэл анги дотор нэг нөхөр босоод за батаа бид 2 ийм имй юман дээр сонирхол нэг учир бид 2 найз шүү гээл буцаад яг байсан байран дээрээ сууж байгаам бусад нь аан гээл бүх юм яг хэвээрээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.10.23.8] 2019/8/5
Чи тийм сүрхий ойлгоод байгаа юм бол тайлбарлаж чадахуу
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/5
Manai 2 uls iim iim zuil deer sanaa neg bnaa gdgee helsen zuil bnlee, ternii ach tus ashig n yu ve l gd bgam? Unuudur bidnii engiin irgediin amidrald ymr nuluutei ve? Chi trig helj chadahu? Chadah bol delgerengui tailbarlaad ug
1 | 0 Хариулах