ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эмиратын нийслэлээс М.Уранцэцэг ганцаараа медальтай ирлээ

Б.Зүчи, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 26
Өдрийн шуудан
Зураг зураг
Цаг дуусахаас зургаан секундын өмнө цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон байна

Олон улсын жүдо бөхийн холбоо (UF) -ны Гран при тэмцээн энэ сарын 23-24-нд АНЭУ-ын Абу-Даби хотод боллоо. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 35 орны 236 (эрэгтэй 134, эмэгтэй 102) жүдоч хүч үзэв.

Манай улсаас гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын удирдиага дор гавьяат тамирчин М.Бундмаа, дэлхийн аварга ОУХМ М.Уранцэцэг нарын долоон жүдоч оролцсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Монголын жүдочдын анхны эмэгтэй дэлхийн аварга ОУХМ М.Уранцэцэг ганцаараа медаль хүртэв. Тэрбээр Эмиратын татамид эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймд Азербайжаны Аиша Гурбанлиг хоёр минутад иппон буулгасан.

Харин хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий медальт, Францын 18 настай жүдоч Амандин Бучардад алтан цагт ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Амели Россенеуг цаг дуусахаас зургаан секундын өмнө цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон байна.

Харин манай бусад жүдоч-доос эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, эмэгтэйчүү-дийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг тав, ОУХМ Ц.Цэрэннадмид, +78 кгд О.Жавзмаа нар долдугаар байрт шалгарч, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар хоёрдугаар тойрогт ялагджээ.

Абу-Дабид “Лондон-2012” олимпийн аварга Арсен Галстян, Мансур Исаев тэргүүтэй хойд хөршиин цагаан өмсгөлтнүүд багийн дүнгээр тэргүүллээ. Олимпийн аваргууд нь тэргүүлээгүй ч ОХУ-ын залуу жүдочид дөрвөн алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна.

Харин саяхан Монголын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийгээд нутаг буцсан Германы тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай аман хүзүүдэж, Франц (2+1+3), зохион байгуулагч АНЭУ (2+0+0), Нидерландын цагаан өмсгөлтнүүд (1+2+1) айрагдав.

Сонирхуулахад, ирэх амралтын өдрүүдэд Японы нийслэл Токиод болох “Их дуулга” тэмцээнд манай улсаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин тэргүүтэй шилдгүүд хүч үзнэ.

Зураг