2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
06:00
S31
07:00
S32
08:00
S30
09:00
S30
11°
10:00
S30
14°
11:00
S26
17°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S26
20°
15:00
S30
21°
16:00
S30
21°
17:00
S30
21°

“Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авсан байна

ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд өчигдөр очиж “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцласан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авч ажиллаж байна.
 
 
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.08.12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм. 

Ингээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/5640 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 01/2291 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 405 дугаартай шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

x