Төрийн ордонд
10:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцох МСҮТ-ийн хүүхдүүдийг хүлээн авч уулзана.
Туушин зочид буудалд
10:00 цагт Монцамэ агентлаг болон Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөр нээлтээ хийнэ
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Дэлхийн залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй "Нийгмийг өөрчлөх залуус" аяны талаар мэдээлэл хийнэ.
Novotel зочид буудалд
12:00 цагт Наймдугаар сарын 23,24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдах Хуур хөгжмийн наадам (XMF)-ын талаар мэдээлнэ.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд
14:00 цагт “Хүүхэд бүр цэцэрлэгт” албан байгууллагуудын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл уулзалт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!