ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр Туркменистан улсад ажлын айлчлал хийхээр ирсэн байна.
Тэрээр өнөөдөр энд эхлэх Каспийн Эдийн Засгийн Чуулганд оролцох юм. Чуулганы үеэр Медведев Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой уулзахаар төлөвлөжээ.
Бердымухамедов нь долдугаар сарын 5-наас хойш олны нүдэнд ил гараагүй байгаа юм. Түүнийг нас барсан, хүнд өвдсөн гэх цуурхал тараад удаж байна.
Туркменистаны засгийн газар ерөнхийлөгчөө наймдугаар сарын 15-ныг хүртэл амарч байгаа гэж дахин дахин мэдэгдэж байгаа.
Тус улсын төв телевиз 62 настай Бердымухамедов амралтаа хэрхэн өнгөрөөж байгааг харуулсан дүрс бичлэгийг цацсаар байгаа юм.
Гурбангулы Бердымухамедов 2007 оноос хойш Туркменистан улсыг удирдаж байна.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!