Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-ын талаас жин зөрсөн шалтгаанаар нүүрсний татан авалтаа бууруулсан гэх албан бус мэдээлэл байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс экспортлох хэмжээ сүүлийн хоёр хоногт буурсан байна. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

Автотээврийн үндэсний төвөөс “Тээвэрлэлт хэвийн явж байгаа. Хилээр нэвтрэхэд удаашралтай байгаа эсэхийг манайх мэдэхгүй байна” гэсэн бол Гаалийн Ерөнхий газраас “Манай гаалиас нүүрс тээвэрлэлт удаашруулах шалтгаалан, нөхцөл байхгүй” гэлээ.

Харин ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга “Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 800 орчим машин нүүрс тээвэрлэн гардаг. Энэ сарын эхээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарим өдөр гарч буй машины тоо 1,000 руу дөхөж байгаад наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд  буурсан. БНХАУ-ын талаас жин зөрсөн шалтгаанаар татан авалтаа бууруулсан гэх албан бус мэдээлэл байна.

Яаманд ирүүлсэн албан мэдээгээр 5-ны өдөр нүүрс ачсан 588 машин гарч, жин зөрсөн гэх шалтгаанаар 143 машин буцаад нүүрстэйгээ орж ирсэн бол 6-нд нүүрс ачиж гарсан 594 тээврийн хэрэгслээс 173 нь буцаад ачаатайгаа ирсэн” гэлээ.