Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зөрчин нууцаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ.

Уурхайн ажилчин Г /52 настай, эрэгтэй/, Э /42 настай, эрэгтэй/ нар 5-ны өдрийн 05:00 цагийн орчим осолдсон тухай мэдээллийг тухайн өдрийн 16:01 цагт Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолджээ.

Тус аймгийн Цагдаагийн газрын долоон алба хаагч, тухайн өдрийн 09:00 цагт очиход осолдсон хоёр иргэний цогцсыг уурхайн ажилчид өөрсдөө гаргасан байсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж байх үед уг осол гарчээ. Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: МХЕГ