Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

М.Номинзул: Газрын цахим дуудлага худалдаа хүчингүй болсон тул дахин зохион байгуулна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаа өчигдөр болсон билээ.

Энэхүү дуудлага худалдааны үр дүнгийн талаар нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Номинзулаас тодруулав. 

Тэрбээр "Дуудлага худалдаанд аль нэг иргэн, аж ахуйн нэгж оролцоогүй тул хүчингүй болсон. Тиймээс Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дагуу дахин дуудлага худалдаа явуулах тухай захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргана. Товлогдсон өдрөөс 14 хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ" гэв.

Цахим дуудлага худалдаа явуулах долоон байршил:

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

/га/

1

Хан–Уул дүүрэг 10-р хороо

/Морингийн гэр хороолол/

Орон сууц

2га

225 340 000

2

Хан–Уул дүүрэг 10-р хороо

/Морингийн гэр хороолол/

Орон сууц

2га

225 340 000

3

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Рашаант өртөөний зүүн талд/

Аж ахуй

1га

83 568 277

4

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Рашаант өртөөний зүүн талд/

Аж ахуй

1га

84 494 282

5

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Ар шижирийн ам/

Хүлэмжийн аж ахуй

1га

44 960 000

6

Налайх дүүрэг 5-р хороо

/Гандан уулын урд талд/

Үйлдвэрлэл

1га

27 300 000

7

Сонгино Хайрхан дүүрэг 21-р хороо

/Баруун турууны даваа/

Аж ахуй

1га

19 300 000