Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Англи хэлтэй залуус" хөтөлбөр наймдугаар сарын 1-нээс эхэлнэ

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон даяар 36,000 оюутан, сурагчтай Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон холбогдох албаныхан уулзаж, санал асуулга авсан байна. Эдгээр уулзалтын үеэр англи хэлний сургалт болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлж өгөх хүсэлт их ирсэн тул “Англи хэлтэй залуус” болон  “Ажилтай оюутан” хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ.

Үүнээс 4,000 залууст үнэ төлбөргүйгээр англи заах "Англи хэлтэй залуус" хөтөлбөр ирэх сарын 1-нээс явагдаж эхлэхээр болсон байна. Энэ талаар хөтөлбөр зохион байгуулах комиссын төлөөлөгч Д.Үүрийнтуяа, Н.Лхагвадорж, Б.Золжаргал нар өнөөдөр мэдээллээ. 

“Бүртгэл долоодугаар сарын 20-ны эхэлснээс дөрөв хоногт 4,000 залуу бүртгүүлснээр бүртгэл хаагдсан. Энэ нь монголын залуус англи хэлийг сурах маш их хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна хэмээн зохион байгуулах комиссын гишүүн Н.Лхагвадорж мэдээллийн үеэр онцолж байв.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах гэж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хүрээнд 16-30 насны 4,000 залууст үнэ төлбөргүй, нэгдсэн системээр англи хэлийг заахаас гадна эерэг хандлага, хувь хүний хөгжлийн сургалтуудыг оруулахаар төлөвлөжээ. Сургалт нийт 21 хоног үргэлжлэх бөгөөд өдөрт зургаан цагаар хичээллэх юм.