Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлчээр АНУ-д айлчлал хийхээр болжээ. Энэ нь төрийн тэргүүний хувьд тус улсад хийж буй анхны айлчлал юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөөд байгаа юм байна. 

Өнгөрсөн жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээ байгуулсан билээ. 

Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлал нь Гуравдагч хөршийн худалдааны хэлэлцээрийг амжилттай батлуулахад түлхэц болно гэсэн найдлага төрүүлээд буй. 

Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр Дэлхийн удирдагчдын форумд оролцож “АНУ, Монгол Улсын харилцааны ирээдүй” сэдвээр илтгэл тавих юм байна.