Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX COLLECTION тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүд дээр ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монголд тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүд байгаа юу? Бусдаас онцгой, тансаг амьдралын хэв маягийг таашаагч олон хүмүүс хаанаас аль орон сууц, хаузыг худалдан авч эсвэл түрээсэлж болох тухай мэдээллийг нэг дороос авч зуучлалын үйлчилгээг жинхэнэ утгаар нь авах боломжтой болжээ.

Сүүлийн жилүүдэд Монголын барилга хот байгуулалтын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр тэнгэр баганадсан шилэн барилга, тансаг зэрэглэлийн амины орон сууцууд жилээр бус сараар нэмэгдэж буй энэ үед харин ч энэ чиглэлээр мэргэшсэн оффис дөнгөж одоо нээгдэж байгаа нь барилгын хөгжлөөсөө хоцорч байгаа явдал.

Гадныхны хөрөнгө оруулалтыг өөрийн төслүүддээ татах боломжыг барилгын компаниудад олгож байгаа зөвхөн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүд дээр төвлөрч ажиллах тусгай зэрэглэлийн RE/MAX Collection гэдэг оффис Зайсан Скуар худалдааны төвийн 3 давхарт шинээр нээгдсэн тухай мэдээллийг хүргэж байна.

 

Чамгүй хөрөнгө зарцуулж хийгдсэн нь илт,  сүүлийн үеийн интерьер засал нь хараа булаах энэ оффист харилцагч бүрт зориулсан өнгө өнгийн тусгай өрөөнүүдэд бүхий л гэрээ хэлцэлүүд явагдах ажээ.     

 
 
 

Өдрөөс өдөрт гэрлийн хурдаар тэлж, олуулаа болж, олуулаа болохын хирээр зах зээлд хүчтэй болсоор байгаа Ремакс одоогоор 500 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай 39 салбар оффистойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жил 175 тэрбумын борлуулалттай ажилласан Ремаксчууд энэ жилийн хагас жилээр л гэхэд 121 тэрбумын борлуулалттай ажилласан байна. Тэд энэ жил 350 тэрбумын борлуулалт хийж 300 гаруй үл хөдлөх хөрөнгийг эргэлтэнд оруулахаар ажиллаж байгаа юм.

АНУ с гаралтай энэ үл хөдлөх хөрөнгийн брокер бизнесийн RE/MAX франчайз Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хувьсгал хийж магадгүй хэний ч олж хараагүй байсан их боломжыг мэдрүүлсээр байгаа билээ.

Өндөр шалгууртай Ремаксын энэхүү тусгай зэрэглэлийн оффисын эрхийг авч захирлаар нь ажиллаж буй Ч.Ариунжаргал олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн мэргэжилтэн цол зэргийг АНУ д төвтэй Үндэсний Реалторуудын холбооноос авсан цөөхөн хэдхэн мэргэжилтнүүдийн нэг бөгөөд өндөр үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгүүдээр мэргэшиж энэ зах зээлд сүүлийн 5 жилийн турш ажиллаж буй бүсгүй.

 

Дэлхийд энэ зэрэгтэй 3000 гаруй л мэргэжилтэн байдаг.  Энэхүү оффисийн агентууд англи, солонгос, япон, герман, орос хэлээр үйлчилгээгээ хүргэдэг.  

АНУ-д энэ чиглэлийн оффис нь нэг сая ам.доллараас дээш үнэтэй үл хөдлөх зардаг бол Монголын нөхцөлд “RE/MAX Collection” брокер офисс нь зах зээлийн дундажаас дээш үнэлгээтэй, доод тал нь гурваас дээш унтлагын өрөөтэй, 100 метр квадратаас дээш талбайтай гэх мэт хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг хангасан орон сууц мөн офисс, амины орон сууц, хөрөнгө оруулалт, олон улсын үл хөдлөх хөрөнгө дээр хамтран ажиллах боломжтой юм.

RE/MAX Collection оффисын нээлтэнд төрийн болон хувийн байгууллагуудын төлөөлөгчид, барилгын компаниуд, банк санхүүгийн салбарын төлөөлөгчид, даатгал, үнэлгээний компаниуд уригдан оролцсон бөгөөд RE/MAX ын Азийн Бүсийг хариуцсан захирал Адил Чи АНУ с ирж тууз хайчлх ёслолын ажиллагаанд оролцсон юм.  

 

Сүүлийн жилүүдэд Монголын барилга хот байгуулалтын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр тэнгэр багандсан шилэн барилга, тансаг зэрэглэлийн амины орон сууцууд жилээр бус сараар нэмэгдэж буй энэ үед харин ч энэ чиглэлээр мэргэшсэн оффис дөнгөж одоо нээгдэж байгаа нь барилгын хөгжлөөсөө хоцорч байгаа явдал хэмээн Ч.Ариунжаргал захирал онцолж байсан юм.

 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.