Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Халгайн найрлага хуйхны эрүүл мэнд, үсний ургалтанд хэрхэн нөлөөлдөг нь Япончуудын анхаарлыг татаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 22
Сурталчилгаа

Сүүлийн үед үс нь халцарч, их хэмжээгээр унаж байгаа тохиолдлууд маш их байна. Үс халцралтад удамшлын, ядаргаа, стресс, химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ хүмүүсийн дийлэнх нь химийн найрлага өндөртэй шампунь хэрэглэсэнтэй холбоотой эрт бууралтах, наснаасаа эрт халзрах болсон тухай эмч мэргэжилтнүүд ярьдаг.

Олон зууны турш үс ургалтад халгай гайхалтай үр дүнгээ өгсөөр ирсэн. Тиймээс ч бидний өвөг дээдэс эртнээс халгай, ганга зэрэг ургамлуудыг хандлан үсээ угаадаг байсан байх.

Халгайны газрын дээд хэсэг болох навчинд А, Е, В, С, К, органик хүчлүүд, хлорофил болон фитонцидүүд агуулагддаг. К амин дэм нь цусны эргэлтийг сайжруулж, үс бэхжүүлэх үүрэгтэй бол, хлорофил нь арьсны тосны ялгарлыг тэнцвэржүүлж, үсний ургалтыг дэмждэг.

 

Хамгийн үржил шимтэй хөрсөнд, хавар хамгийн түрүүнд ургадаг нялх халгайгаар органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн үс арчилгааны хамгийн сайн бүтээгдэхүүний нэг болгож хэрэглэгчидийн гарт хүргэхийн тулд удаан хугацааны турш Монгол эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж эмийн ургамлын найрлага бүхий нийлмэл хандаар баяжуулсан байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн болох БИОМОН шампунийг бүтээгээд хэдийнээ 3 жил болжээ.

БИОМОН гурамсан хандтай шампунийн найрлагад нялх халгайнаас гадна нянгийн эсрэг, хуйхны бохирдлыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй цагаан гаа, хуйхны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хумсан цэцгийг хослуулснаар гайхалтай эмчилгээний үйлдэл бүхий шампунь болж чадсан. Харин гол түүхий эд болох ганга, нялх халгайг тавдугаар сард түүж, тохирох экстрагентад хандлан хуурай ханд гарган авдаг байна.

 

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 29 жилийн түүхтэй Монос косметик компанийн энэхүү биомон брэндийн үүсэл хөгжил түүхийг ярьвал маш хурдан хугацаанд дэлхийн томоохон улс оронд экспортлох эрхийг авсан нь бүтээгдэхүүний чанартай салшгүй холбоотой нь харагдаж байна. “Монос косметик” компани  2005 онд анх Халгай болон гангийн хандтай “Гялбаа” нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан бол  11 жилийн дараа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг шинэчлэх, үйлчилгээний идэвхийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нийлүүлэх зорилгоор ребрэндинг хийж БИОМОН нэртэй “3in1” буюу гурвалсан үйлчилгээтэй  үс ургуулах үйлчилгээтэй Халгайн хандтай болон хагны эсрэг үйлчилгээтэй Чихэр өвсний хандтай хоёр төрлийн БИОМОН шампунийг хэрэглэгчдийн гарт хүргэсэн.

Тэгвэл энэхүү 2 төрлийн шампунийг зах зээлд нэвтрүүлэлхийн тулд бүтээгдэхүүний тунг зөв тогтоохоос эхлээд үс ургуулах үйлдлийг тогтоох, үсний ургалтыг үсний бүтцэд нөлөөлж байгаа үйлдлийг эдийн түвшинд шинжилж гистоморфологийн туршилтуудад 2 жил зарцуулсан гэнэ лээ. 2018 онд үсийг намирсан зөөлөн торгомсог болгох үйлчилгээтэй гангын хандтай шампуниар төрлөө нэмсэн бол 2019 оны 1 сард дэлхийн томоохон зах зээл болох БНХАУ болон Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор болсон тул бүтээгдэхүүнийхээ савлагааг томруулж 560 мл-тэй үндэсний хэв маягийг оруулсан илүү гоёмсог илүү том савлагаатай болгосон.

 

Монос косметик” компани олон зуун жилийн турш Монголчуудын хэрэглэж заншсан, Монголын нөхцөлд ургах чадвартай халгай, чихэр өвс, ганга бусад эмийн ургамлын түүхий эдийг орчин үеийн технологиор боловсруулсан монгол брэнд бүтээгдэхүүнийг бий болгож дэлхийн томоохон орнуудад экспортлож эхэлсэн нь Монгол бүтээгдэхүүний чанар, Монгол эрдэмтдийн оюун ухааныг дэлхийд таниулсан хэрэг болсон.

Органик бүтэцтэй Монгол брэнд маань экпортлогдоод жил хүрээгүй хугацаанд үс уналтандаа хамгийн их санаа тавьдаг, дундаж наслалт өндөртэй, эрүүл мэнддээ онцгойлон анхаардаг Япон хэрэглэгчидийн талархлыг хүлээгээд байгаа гэнэ.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.