Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Мэдээлэл харилцаа холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүд

Б.Дөлгөөн
2019 оны 7 сарын 23
iKon.MN

Манай улсын Мэдээлэл харилцаа холбооны (МХХ) салбарын үндсэн үзүүлэлтүүдээс онцлох хэдэн үзүүлэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар танилцуулж байна.

Ажиллах хүч ба орлого

Энэ салбарт 12,082 хүн ажиллаж байгаа нь улсын нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ~1%, мөн салбар дотроо үүрэн холбооны компанид хамгийн олон хүн ажиллаж байна. 

Үүрэн холбоо 20.9%
Кабель шугам, угсралт 15.4%
Телевизийн өргөн нэвтрүүлэг 12.3%
Мэдээлэл холбооны сүлжээ 11.5%
Шуудан 10.8%
Кабелийн суваг 7.9%
Суурин телефон холбоо 7.1%
Интернэт, IPTV 6.8%
Кабелийн телевиз 4.7%
Радио өргөн нэвтрүүлэг 1.7%
Контент, сансрын холбоо 1.0%

Тус салбарын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх тоо бүрийн ард байх гол төлөөлөгч нь
Үүрэн холбооны оператор компаниуд...

МХХ-ны салбар 2018 онд 1.3 их наяд төгрөгийг орлого олсноос үүрэн холбооны компаниуд нийлээд ~642 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ нь салбарын нийт орлогын 50.8%. Харин IPTV орлого ~126 тэрбум төгрөг буюу нийт орлогын 9.8%.

Үүрэн холбоо 50.8%
IPTV 9.8%
Интернэт 7.4%
Мэдээлэл холбооны сүлжээ 7.4%
Интернэт бөөний үйлчилгээ 5.1%
Кабелийн телевиз 4.5%
Телевизийн өргөн нэвтрүүлэг 3.6%
Кабель шугам, угсралт 3.1%
Кабелийн суваг 2.1%
Шуудан 1.8%
Суурин телефон холбоо 1.6%
Сансрын холбоо 1.4%
Бусад 1.4%

 

Өнгөрсөн онд энэ салбарт нийтдээ 179.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 117 тэрбум нь үүрэн холбооны компаниудынх. Энэ нь тухайн онд тус салбарт хийгдсэн ХО-ын 65.3%.

Үүрэн холбоо 65.3%
Мэдээлэл холбооны сүлжээ 13.8%
IPTV 7.1%
Кабелийн телевиз 3.1%
Интернэт бөөний үйлчилгээ 2.6%
Телевизийн өргөн нэвтрүүлэг 2.5%
Кабелийн суваг 1.2%
Интернэт 1.5%
Шуудан 1.1%
Суурин телефон холбоо 0.4%
Бусад 1.4%

Харин тус салбараас өнгөрөгч онд Улсын төсөвт нийтдээ 194.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үүний ард мөн л үүрэн холбооны компаниуд голлох үүрэгтэй байж 102.4 тэрбум төгрөгийг дангаараа бүрдүүлсэн байна. Энэ нь тус салбараас төсөвт бүрдүүлсэн орлогын 52.7%.

Үүрэн холбоо 52.7%
Мэдээлэл холбооны сүлжээ 12.1%
IPTV 7.8%
Кабелийн телевиз 5.5%
Интернэт бөөний үйлчилгээ 4.9%
Телевизийн өргөн нэвтрүүлэг 4.0%
Кабель шугам угсралт 3.2%
Шуудан 2.1%
Кабелийн суваг 2.1%
Интернэт 2.1%
Сансрын холбоо 1.8%
Контент 0.9%
Суурин телефон холбоо 0.8%
Радио өргөн нэвтрүүлэг 0.1%

Үүрэн холбоо

2018 оны байдлаар манай улсад үүрэн холбоо хэрэглэдэг 4.2 сая идэвхтэй хэрэглэгч байна.


Үүрэн холбоо хэрэглэгчдийн 38% нь Мобиком, 34% нь Юнителийнх бол 78% нь урьдчилсан төлбөрт хэрэглээтэй байна.

ЗЗ-д эзлэх %

Төлбөрийн нөхцлөөр


Үүрэн холбоо идэвхтэй хэрэглэгдэг 4.2 сая хэрэглэгчээс хөдөлгөөнт өргөн зурвасын 3,9 сая хэрэглэгч (3G + 4G/LTE) байна. Энэ нь манай улсын нийт үүрэн холбоо хэрэглэгчдийн 95% нь дор хаяж 3G үйлчилгээ ашиглаж байгааг илтгэх үзүүлэлт.

Харин 4G/LTE хэрэглэгчийн тоо 3G хэрэглэгчийн тооноос бага байгаа хэдий ч үүсгэсэн буюу ашигласан дата-ны хэмжээгээрээ илүү байна. 

3G, 4G хэрэглэгчийн тоо

Дата хэрэглээ


Ярианы ачаалал

Үүрэн холбоо хэрэглэгчдийн нийт дуудлага, ярианы 63%-г тэдгээрийн сүлжээн доторх яриа (Мобикомоос Мобиком руу, Мобикомоос Юнител рүү г.м...) эзлэдэг байна. 

Мессежийн тоо

Ухаалаг утас хэрэглэгчийн тоо

Суурин холбоо

Суурин утасны дугаар хэн нэг хүний эсвэл ААН-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг ч начир дээрээ талаас илүү нь түүнийг ашигладаггүй байх нь.

Харин суурин утас идэвхтэй ашигладаг хэсгийн 64% нь өрх гэр байна.

Хэрэглэгчийн тоо

Хэрэглэгчийн төрөл

ЗЗ-д эзлэх %

Ярианы ачаалал

Интернэт

Гэрээт интернэт хэрэглэгч

Хэрэглэгч тех-н төрлөөр

Гэрээтэй интернэтийн үйлчилгээ авдаг хэрэглэгчдийн 70% нь 2-5 Mbit/s хурдаар ашигладаг бол 93% нь өрх гэр байна.

Интернэтийн хурдаар

Хэрэглэгчийн төрлөөр

Телевизийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ

Хэрэглэгчийн тоо

IPTV хэрэглэгчийн тоо

Телевиз үзэгч буюу хэрэглэгчдийг технологийн хувьд ангилж үзвэл:

Улсын хэмжээнд: 45% нь хиймэл дагуулаар (ж: ДДэш, Малчин г.м...); 30% нь IPTV (ж: Юнивишн, Скаймедиа г.м...); MMDS 21% (ж: MNBC); 4% нь Кабелийн телевизийн үйлчилгээг ашиглаж байна.   

УБ хотод: IPTV хэрэглэгч 249,444; Хиймэл дагуул 164,481; MMDS 147,903; Кабелийн ТВ хэрэглэдэг 33,293 хэрэглэгч байна.

Орон нутагт: IPTV хэрэглэгч 45,745; Хиймэл дагуул 274,927; MMDS 56,237; Кабелийн ТВ хэрэглэдэг 8,459 хэрэглэгч байна.

Эх сурвалж: ХХЗХ