ХасБанкнаас Candy карт эзэмшигчдийнхээ дунд зарлаад буй #БЭЛЭГЛЭЕ аяны хоёр долоо хоногийн азтанууд шалгарч, California, LAVA ресторануудад үйлчлүүлэх 100,000 төгрөгийн эрхийн бичиг гардаж авлаа.
7-р сарын турш 7 хоног бүр өөр өөр хөнгөлөлт, урамшууллаар бэлэг барьж буй тус аяны “Амьдралын тав тух #БЭЛЭГЛЭЕ” уриатай эхний 7 хоногийн азтанууд Jack Woлfskin, Levi’s, Dr. Martens, Adidas брэндийн дэлгүүрүүдээс хүссэн бараагаа худалдан авах 100,000₮-ийн эрхийн бичгийн эзэд болсон бол “Амтлаг дурсамж #БЭЛЭГЛЭЕ” уриатай хоёр дахь 7 хоногийн азтанууд маань ийнхүү тодорлоо.
Харин гурав дахь 7 хоногийн маань урамшуулал “Урамтай Candy #БЭЛЭГЛЭЕ” уриатай бөгөөд 7-р сарын 16-аас 22-ны өдрийг дуустал хугацаанд Candy төлбөрийн картаа ХасБанкны ПОС дээр уншуулан худалдан авалт хийсэн харилцагчдаас 5 азтаныг тодруулж, тус бүр 100,000 candy бэлэглэнэ.
Та 7-р сарыг дуустал үргэлжлэх #БЭЛЭГЛЭЕ аянд хамрагдахыг хүсвэл ХасБанкны өөрт ойр байрлах дурын салбарт хандан Candy картаа захиалаарай. Та аль ч үүрэн операторын хэрэглэгч байсан тус картыг авч, Candy цуглуулах боломжтой.
Candy картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: www.xacbank.mn/product/132
Candy карт
Уншуулах тусам урамтай!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!