Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхэд дата үнэ төлбөргүй боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Технологийн шийдэл бидний хэрэглээг улам хялбаршуулж байна. Худалдан авсан зүйлийнхээ баримтыг гар утаснаасаа бүртгүүлдэг байсан бол НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ шийдлийг агуулсан Auto VAT үйлчилгээг Мобиком Корпорацийн зүгээс хэрэглэгчдийнхээ гар утасны хэрэглээг илүү хялбаршуулах зорилгоор нэвтрүүлсэн билээ. Харин энэ удаа төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зорилгоор дахин нэгэн шинэ боломжийг бий болголоо.

Мобикомын дугаартай бүх хүн одооноос эхлэн /2019.07.17/ www.ebarimt.mn цахим хуудас болон ebarimt апликейшнд гар утаснаасаа дата ашиглалгүйгээр хүссэн үедээ үнэ төлбөргүй хандах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл та гар утаснаасаа НӨАТ-ын баримтаа хэзээ ч, хаанаас ч бүртгүүлэх боломжтой боллоо. Энэ бол Төрийн үйлчилгээг танд хүргэхэд зориулан бүтээсэн технологийн компанийн нийгмийн хариуцлагын бодит жишээ юм.

Эцэст нь сануулахад НӨАТ-ын баримтаа автоматаар бүртгүүлэх AUTO VAT үйлчилгээг Мобикомын хэрэглэгчид ашиглах боломжтой юм. Уг үйлчилгээг ашиглахын тулд 323 тусгай дугаарт VAT гэж бичиж зай аваад ebarimt-ын хэрэглэгчийн кодоо бичиж бүртгүүлээрэй. Ингэснээр Мобикомын бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний НӨАТ-ын баримт ebarimt апликейшнд тань автоматаар бүртгэгдэх болно.

 

Мобиком Корпораци ХХК

          

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.