Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн төслүүдийг зэрэгцүүлэн хэлэлцэхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа билээ. Харин УИХ-ын ээлжит бус чуулганаар Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлэх гэж байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэгэнт хэлэлцээд эхэлчихсэн байхад Ерөнхийлөгч дахин шинэ хуулийн төсөл өргөн барьсан нь чухам алийг нь хэлэлцэн батлах юм бол гэсэн асуултыг олон нийтийн дунд үүсгээд буй. 

Тэгвэл энэ асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдах юм байна. Тус хуулийн 11.3.4-т “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заажээ. 

Тэгэхээр хуулийн дагуу гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх боломжгүй юм байна. 

Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй өчигдөр танилцжээ. Бүлгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй аж. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн дэд ажлын хэсгүүд ч дээрх хуулийн төсөлтэй танилцсан байна. 

Ийнхүү Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг “саналын түвшинд харгалзан үзнэ” гэсэн заалтыг баримтлан авч үзэхээр болжээ