Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Компьютерын нууц үгийг зохион бүтээгч 93 насандаа таалал төгслөө

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Компьютерт анх удаа нууц үг гэх ойлголтыг бий болгосон мэргэжилтэн Фернандо Корбато өчигдөр 93 насандаа таалал төгсжээ.

Массачусетсын Технологийн их сургуульд (MIT) насаараа ажилласан Корбато анх нэг компьютерыг олон хүнд хувааж хэрэглүүлэх time-sharing технологийг зохион бүтээж байв.

Тэрээр 1950 онд MIT-д анх физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар ажиллаж эхэлсэн ч удалгүй компьютерын шинжлэх ухаанд татагдан орсон юм. Ингээд Корбато нэг компьютерыг олон хүнд зэрэг ашиглуулах Compatible Time-Sharing System (CTSS) үйлдлийн системээ зохион бүтээжээ.

CTSS нь сүүлдээ Multics нэртэй систем болсон нь Linux үйлдлийн системийн анхны хувилбар болсон юм.

Нэг компьютерт байгаа олон хүний мэдээллийг хооронд нь ялгаж зааглах, хамгаалахын тулд Корбато нууц үг хэмээх ойлголтыг бий болгосон байна.

Доктор Корбато 1990 онд олон хэрэглэгчийн үйлдлийн системийг анхлан бүтээснийхээ төлөө нэр хүндтэй AM Turing Award шагналыг хүртэж байжээ.

 

Эх сурвалж: BBC