Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дэлхийн 22 улс шүүмжилж, 37 улс магтав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчид Шинжааны иргэдэд улс төрийн боловсрол олгох нэрээр баривчлан хорьж, эрүүдэн шийтгэж байгаа явдлыг эсэргүүцсэн дэлхийн 22 улс өнгөрсөн Пүрэв гарагт НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандан захидал бичсэн юм.

Нийтдээ 2 сая хүртэл тооны уйгар голдуу үндэстнүүдийг ийм шалтгаанаар хорьж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Бээжингийн засаг захиргаа уг ажиллагаа нь терроризм, Исламын экстремист үзэлтэй тэмцэж буй арга хэмжээ бөгөөд хүний эрхийг зөрчсөн явдал байхгүй гэж тайлбарладаг.

Шинжаан дахь Бээжингийн бодлогыг шүүмжилсэн захидалд өрнөд Европын орнууд, Канад, Япон, Австрали. Шинэ Зеланд нэгдсэн юм.

Энэ нь анх удаа дэлхийн улс орнууд Хятадын бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнд олноороо нэгдсэн явдал байлаа.

Тэгвэл Баасан гарагт дэлхийн өөр 37 улс мөн НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандаж захидал бичсэн байна. Тэд Хятад улсыг хүний эрхийг хамгаалах үйлсэд гарамгай амжилт гаргаж байгааг нь магтан сайшаажээ.

Эдгээр 37 улсад ОХУ, Венесуэль, Умард Солонгос, Мьянмар, Куба, Туркменистан, Филиппин, Пакистан, Саудын Араб, Сири болон Африк тивийн олон орон нэгдсэн байна.

Хятад улс Шинжааны бүс нутагт гадаадын сэтгүүлчид, дипломат ажилтнуудыг нэвтрүүлэхдээ хатуу шалгуур нөхцөл тавьж байгаа. НҮБ-ын зарим албаны хүмүүс Шинжааны хорих ангиудад олон улсын тусгай төлөөлөгчдийг нэвтрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалаад байна.

 

Эх сурвалж: CNN