Үндэсний их баяр наадмын амралт дуусаж, ажлын өдөр эхэлж байна. Баярын дараа томоохон худалдааны төвүүд амардаг. Энэ жилийн хувьд “Нарантуул” худалдааны төв маргаашаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Харин “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” худалдааны төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэлнэ.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд мөн өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1, 2 худалдааны төвүүд долоодугаар сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!