Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс саран дээр буулгах хөлгөө хөөргөж чадсангүй

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Энэтхэг улс сарны гадарга дээр буулгах хөлгөө хөөргөх төлөвлөгөөтэй байсан ч техникийн асуудлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Хэрвээ Чандраян2 хөлөг дэлхийн дагуул дээр амжилттай газардвал Энэтхэг улс нь Орос, АНУ, Хятадын дараа саранд хүрсэн дөрөв дэх улс болох байв.

Шөнийн 2:51 цагт хөөргөхөөр тоолуур ажиллаж эхэлсэн ч ердөө 56 минут, 24 секундын өмнө техникийн доголдол илэрснээр тоолуурыг зогсоож, төлөвлөгөөг цуцалжээ. 

Хөлгийг хөөргөх шинэ хугацааг одоогоор зарлаагүй байна. Мөн техникийн ямар доголдол илэрсэн талаар мэдээлэл өгөөгүй юм.

Нисгэгчгүй, автомат удирдлагатай сансрын хөлөг есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сарны өмнөд туйлд буух төлөвлөгөөтэй байжээ.

Энэтхэг улс 2008 онд Чандраян1 хөлгийг сар руу илгээсэн нь газардах зорилгогүй, сарны тойрог замд ажиллаж байв.

Харин Чандраян2 нь хүн төрөлхтний судалж чадаагүй байгаа сарны өмнөд туйлд газардах зорилготой юм.

Нийт $142 саяын өртөгтэй Чандраян2 хөлөг сарны гадаргын зураглалыг гаргаж, хөрсний бүтцийг судлах ажээ.

Энэ онд Израйль улс судалгааны хөлгөө сар руу илгээж, сарыг эзэмшсэн дөрөв дэх улс болохыг зорьсон ч техникийн алдаанаас болон бүтэлгүйтсэн билээ.

Израйлийн хөлөг саран дээр буух үе шатандаа эвдэрч, сүйрсэн юм.

 

Эх сурвалж: AFP