ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 25
iKon.MN
Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах тал дээр хамтран ажиллана

Уул уурхайн яам Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо ТББ хооронд Монгол Улсад алтны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, зохистой төлөвлөлтийн дагуу алтыг олборлох, баяжуулах, боловсруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэх, хуулийг дээдлэх, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар гарын үсэг зурлаа.

Дээрх санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэрээ оруулах, хууль бус олборлолт, борлуулалтын сүлжээг арилгах, алтны салбарыг хөгжүүлэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийг боловсруулах, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, алт олборлолт, баяжуулалтын технологийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм байна. 

Уул уурхайн яамны зүгээс алтны салбарт техник, технологийн шинэчлэл хийх, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны байгууллагын хүнд суртлыг багасгах, алтны салбарын үйл ажиллагаанд аль болох хямд үүсвэртэй санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллах юм. 

Өнөөдрийн байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл”-ийг байгуулан ажиллаж үйл ажиллагааг нь тогтмолжуулсанаар алтны салбарт хэрэгжүүлэх бодлогыг бодитой ажил хэрэг болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг