Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан эхлэхэд бэлэн болж, хүлэг морьд гарааны зурхай руу хөдөллөө.
Төрийнхөө баяр наадамд шандас сорихоор газар, газраас ирсэн 228 хурдан хүлэг 22 км зайд уралдана.
Өнгөрсөн жилийн наадмаар Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдалсан бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга аман хүзүүдэж байв.
Ташрамд дурдахад, Монгол төрийн наадамд азарга уралдаж эхэлсний 120 жилийн ой энэ жил тохиож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!