Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт эхэлж байна. Энэ жилийн наадамд шандсаа сорихоор 300 гаруй шүдлэн бүртгүүлснээс 200 гаруй нь гарааны зурхай руу хөдөллөө.
Хурдан шүдлэнгүүд 15 километрт уралдана.
Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяраар Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлж байсан.
Шүдлэн насны морьдоор өнөөдрийн уралдаан өндөрлөнө.
Маргааш буюу долоодугаар сарын 11-ний 08.00-11.30 цагт Азарганы уралдаан болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!