Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

НАМЗХ-ны удирдлагын шинэ баг өөрчлөлт шинэчлэлтийн салхийг татуулна

ikon.mn
2019 оны 7 сарын 10
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Өнөөгийн улс төрийн байдлыг харахад залуу үе хүч түрж, иргэд сонгогчид ч тэдэнд итгэл хүлээлгэх нь илт байна. Зөвхөн улс төр ч биш бүх салбарт үе солигдох хөдөлгөөн харагдаж, итгэл найдвар төрүүлж байна гэж болохоор. Монголын улс төрийн залуу үеийн ихэнх нь ардчилсан нийгэмд төрж, өссөн залуус байгаа юм.

Улс төрийн ууган намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор болж, холбооны ерөнхийлөгч болон холбогдох удирдах албан тушаалтнуудыг сонголоо.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар сонгогдсон байна. Н.Учрал бол 2009 оноос НАМЗХ-ны гишүүнээр, 2015 оноос дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатай, МАН-ын ирээдүйтэй залуу улстөрч.

Харин Дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогджээ. Тэрээр Алтай Холдинг болон Скайтел группын ТУЗ-ийн даргаар ажилладаг. Бизнесийн төдийгүй олон салбарт амжилттай ажиллаж, залуу үеийнхээ үлгэр дууриал нь болж яваа лидер.

 

Түүнчлэн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Т.Хаш-Эрдэнэ нь Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар ажилладаг. Т.Хаш-Эрдэнэ нь нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд болон бизнесийн салбарт ажилласан туршлагатай, өрсөлдөх чадвартай, улс төрийн ирээдүйтэй залуусын нэг.

НАМЗХ-ны удирдах албан тушаалд сонгогдсон залуусын эрч хүч, мэдлэг чадвар, туршлага, ажил хэрэгч байдал нь материаллаг холбоосоор биш итгэл үнэмшил, үнэт зүйлийн хувьд нэгдмэл байж, улстөрийн манлайллыг бий болгож, Монголын улс төрийн намуудын дэргэдэх байгууллагыг мөнгө олох, албан тушаалд хүрэх арга хэрэгсэл гэж үздэг олны дундах хэвшмэл ойлголтыг халж “өөрчлөлт шинэчлэлтийн салхи татуулна” гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.  

МАН ёс зүйтэй, ардчиллын үнэт зүйлээ ухамсарлаж итгэл үнэмшлээ болгосон, тэдгээрийг хүндэтгэж хамгаалдаг, явцуу популист биш, улс төрийн соёлыг бий болгоход манлайлж чадах залуустаа ийнхүү итгэл хүлээлгэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.