Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Одтой машин”-ы эзэн тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Автомашины дилер “Автоланд Эс Си” ХХК -ны зүгээс эрхэм хэрэглэгч, худалдан авагчиддаа хандан таатай боломж, нөхцөл болон баталгаатай машин, цогц үйлчилгээ зэрэг сэтгэл ханамж  бүрдүүлэхийг үргэлж эрмэлзэн ажиллаж байна.

Тухайлбал 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй автомашин худалдан авагчиддаа хамгийн бага хүү, хамгийн урт хугацаатай зээлийн нөхцөл санхүүгийн боломжоор бэлэг барьж харин 50 сая төгрөг хүртлэх үнийн дүнтэй автомашин худалдан авагчиддаа “Одтой машин” сугалаат худалдаагаар бэлэг барьж байна.

“Одтой машин” сугалаат худалдааны хаврын урамшууллаар Приус20 машины хонжвортой азын сугалаа явуулж байсан бол энэ удаа буюу зуны урамшууллын хүрээнд Приус30 машины хонжвортой сугалаат урамшуулал явууллаа.

Манай “Одтой машин” сугалаат худалдааны зуны урамшууллын азтан өчигдөр буюу 2019.07.08 -ны өдөр оролцогчдынхоо биет оролцоотойгоор хамгийн ил тод, нээлттэйгээр зохион байгуулагдлаа. Сугалаанд нийт 140 оролцогч хамрагдсан бөгөөд Приус20 машин худалдан авч байсан Ц.Жамьян хэмээх аз нь гийсэн залуу азтанаар тодорч 55 хоног Автоланд төвд сойгдсон Приус30 машины эзэн боллоо.

Азтан Ц.Жамьяны маань ээж аавдаа зориулан худалдаж авсан машин нь улсын баяр наадмынхаа босгон дээр азтан болж торгон жолоо өргөх “Одтой машин” нь болжээ. Ийнхүү аав ээжийгээ баярлуулсан сайхан үйлс нь өөрийг нь азтан болгосон энэхүү гэгээн сайхан тохиол, үйл явдлын буян хишиг нь арвижин дэлгэрч алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Мөн эрхэм худалдан авагч, оролцогчдодоо болон хамтран ажиллагч түншүүддээ баяр наадмын мэнд дэвшүүлье!

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.