Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлэх зарим хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. 

Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга, байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалыг Гаалийн болон НАӨТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай элэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн дэмжжээ. Эдгээр хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтов.

Эдгээрээс гадна “Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахыг ХНХ-ын сайд С.Чинзоригт даалгасан байна. 

Үүний зэрэгцээ ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.