ХасБанкнаас Candy карт эзэмшигчдэдээ зарлаад буй олон төрлийн хөнгөлөлт урамшуулал бүхий #БЭЛЭГЛЭЕ аяны хүрээнд Candy картаа ашиглан худалдан авалт хийсэн харилцагчдаас 7 хоног тутам азтан шалгаруулан тухайн 7 хоногийн сонгогдсон газруудад үйлчлүүлэх 100,000₮-ийн эрхийн бичгээр урамшуулж байгаа билээ.
“Амьдралын тав тух #БЭЛЭГЛЭЕ” уриатай эхний 7 хоногийн 3 азтан маань Даваа гарагт Candy хуудсаар тодорч, Jack Woлfskin, Levi’s, Dr. Martens, Adidas брэндийн дэлгүүрүүдээс хүссэн бараагаа худалдан авах 100,000₮-ийн эрхийн бичгийн эзэд болж, өнөөдөр шагналаа гардан авлаа. Азтанууддаа баяр хүргэе!
Харин “Амтлаг дурсамж #БЭЛЭГЛЭЕ” уриатай хоёр дахь 7 хоногийн урамшуулал Даваа гарагаас эхэлсэн бөгөөд та 7 сарын 8-14 хооронд California restaurant-аар үйлчлүүлэхдээ Candy картаараа 10%-ийн хөнгөлөлт эдэлж, LAVA restaurant-д 2 найзтайгаа tax-гүй орох боломжтой. Үүнээс гадна энэ 7 хоногт Candy картаа ХасБанкны ПОС төхөөрөмжид уншуулж худалдан авалт хийсэн нийт харилцагчдаас 2 азтаныг тодруулж, California restaurant-аар гэр бүлээрээ үйлчлүүлж, амтлаг дурсамж үлдээх 100,000₮-ийн эрхийн бичгээр шагнана.
Мөн бас нэгэн таатай мэдээ дуулгахад хэдхэн хоногийн өмнө Candy төлбөрийн карт эзэмшигчид цуглуулсан candy-ээ ХасБанкны АТМ-ээс бэлэн мөнгө болгон шимтгэлгүй авдаг болсон бол өнөөдрөөс эхлэн ХасБанкны ПОС төхөөрөмжтэй газруудад худалдан авалт хийхдээ цуглуулсан candy-ээ ашиглан төлбөр төлөх боломжтой боллоо.
“#БЭЛЭГЛЭЕ” аян 7-р сарыг дуустал үргэлжилж, 7 хоног бүр өөр өөр хөнгөлөлт, урамшууллыг танд #БЭЛЭГЛЭХ тул та Candy картаа амжиж захиалаарай.
Candy картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: www.xacbank.mn/product/132
Candy карт
Уншуулах тусам урамтай!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!