2019/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
01:00
S29
19°
02:00
S29
17°
03:00
S29
16°
04:00
S26
15°
05:00
S26
15°
06:00
S26
16°
07:00
S26
17°
08:00
S26
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
19°
12:00
S26
18°

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо

ikon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Орхоны хөндий, Улаан цутгалан

- Засгийн газрын хуралдаанаас /2019.07.09/ гаргасан шийдвэр -

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд:

  1. Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
  2. Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар
  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар
  4. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар
  5. Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр
  6. Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар
  7. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар
  8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар
  9. Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,
  10. Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3,090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм.
x