Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци Тридум э-Секьюрити компанитай хамтран сим картан дээр суурилсан “Тоон гарын үсгийн үйлчилгээ”-г нэвтрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком Корпораци ХХК нь дижитал хувьсал эрчимтэй өрнөж байгаа өнөө үед хамгийн сүүлийн үеийн, хамгийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг цаг алдалгүй нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа билээ. Энэ зорилгынхоо дагуу тус корпораци дэлхийн олон улсад амжилттай хэрэгжиж байгаа сим дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Тридум э-Секьюрити ХХК нь манай улсад тоон гарын үсгийн технологийг нэвтрүүлэн ажиллаж буй компани бөгөөд Мобиком Корпорацитай хамтран Монголд АНХ УДАА сим карт дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлснээр Харилцаа холбооны салбар төдийгүй Монгол Улсын нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулах хамгийн өндөр нууцлал бүхий дэвшилтэт үйлчилгээ болж байгаа юм.

 

Тоон гарын үсгийн үйлчилгээ нь эхний ээлжид Монголын анхны Candy цахим мөнгөний үйлчилгээ болон Candy зээлийн гэрээ байгуулахаас эхлээд цахим санхүүгийн бүхий л үйлчилгээг авахад ашиглагдах юм. Цаашлаад Мобикомын болон банк санхүүгийн байгууллагын, түүнчлэн төрийн үйлчилгээнүүдийг гар утаснаасаа тоон гарын үсгээр баталгаажуулан маш хялбар, найдвартай аргаар авах боломжтой болно.

Тухайлбал, та өндөр нууцлал бүхий тоон гарын үсгийн үйлчилгээтэй сим картыг эзэмшсэнээр аль нэг байгууллагаас үйлчилгээ авах эсвэл шинээр гишүүнчлэл үүсгэж бүртгүүлэх зэрэгтээ тухайн байгууллагад биечлэн очих шаардлагагүй бөгөөд таныг алсын зайнаас таньж, мэдээллийг тань боловсруулж, та байгаа газраасаа гэрээнд гарын үсэг зуран хүчин төгөлдөр гэрээг үйлдэх  боломжтой болох юм. Түүнчлэн тоон гарын үсгийн үйлчилгээний хамгийн гол хүчин зүйл нь мэдээллийн өндөр нууцлалтай төдийгүй хуулиар баталгаажсан байдгаараа маш том давуу талтай.   

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.