Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит "В" вирусын эсрэг вакцин хийж эхэллээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит "В" вирусын эсрэг вакцин хийж эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 болон 112 дугаар тогтоолоор тус тус батлагджээ. 

Тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит "В" вирусын халдвараас сэргийлэх зорилгоор өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит "В" вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхэллээ.

Нийт гурван удаагийн тунгаар дархлаажуулах бөгөөд эхний тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа хоёр дахь тунг хийж, түүнээс дахин хоёр сарын дараа гурав дахь тунг хийнэ.

Ингэснээр хепатит В вирусын эсрэг дархлаа нь 15 жилийн хугацаанд найдвартай тогтох юм. Харин тун тус бүр нь 5,000 төгрөгийн үнэтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

1991 оноос хойш 15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа юм. Тиймээс хүүхдээ 16 нас хүрмэгц  дахин шинжилгээнд хамруулж, дархлаажуулаарай.

В,С вирус нь цусаар болон эхээс урагт, мөн бэлгийн замаар дамжиж халдварладаг. Түүнчлэн гоо сайхны салон, эмнэлгүүдэд нэг удаагийн бус хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд халдварлах эрсдэлтэй байдаг аж.